x

Азийн наадам: Монголчууд 22 медальтайгаар 17 жагсч байна

"Жакарта-Палембанг 2018" Азийн Спортын наадмын самбо, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид өчигдөр 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль зүүлээ.

Самбо бөхийн эрэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Ш.Эрдэнэбаатар шигшээ барилдаанд Казахстаны Баглан Ибрагимд ялагдаж мөнгөн медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг аваргын алтан медаль зүүж, түүнтэй шигшээ барилдаанд өрсөлдсөн Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртжээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Өмнөд Солонгосын Ким Сун Минд, -90 кг-ийн жинд барилдсан Г.Алтанбагана Өмнөд Солонгосын Гвак Дон Ханд тус тус ялагдаж мөнгөн медаль зүүцгээсэн байна.

Харин -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар Тажикистаны Сайджалол Сайдовыг цэвэр ялж хүрэл медаль зүүлээ.

Жүдогийн төрөл өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Харин Самбогийн -90 кг-ийн жинд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар барилдана.

Мөн манай боксын 60 кг-ийн Э.Цэндбаатар, 64 кг-ийн Б.Чинзориг нар Хятад, Тайландын боксчдыг тус тус ялж мөнгөн медалийн болзол хангасан.

Тэд өнөөдөр үдээс хойш 15:45 цагаас эхлэн алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтайгаар Азийн Наадамд оролцогч нийт улсуудаас 17 дугаарт жагсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод саяхан УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд 1 мин Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 18 цаг 11 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 19 цаг 21 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 19 цаг 22 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 19 цаг 23 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 19 цаг 23 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 19 цаг 25 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 19 цаг 26 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 19 цаг 27 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 19 цаг 31 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 19 цаг 36 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 19 цаг 38 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 19 цаг 41 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 19 цаг 43 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 19 цаг 44 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 19 цаг 45 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 19 цаг 46 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 19 цаг 47 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 19 цаг 47 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top