2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл Хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлээд буй. Бүртгэлийг eyesh.eec.mn цахим хаягаар явуулж байна.
Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна.
Шалгуулагчид та бүхэн бүртгэлийн хугацаанд
-
Математик
-
Монгол хэл
-
Нийгэм судлал
-
Англи хэл
-
Физик
-
Хими
-
Биологи
-
Газарзүй
-
Орос хэл
-
Түүх гэсэн 10 хичээлээс 2-оос дээш хичээл сонгож бүртгүүлэх боломжтой.
Мөн сонгосон хичээлүүдийнхээ шалгалтын хураамжаа төлснөөр бүртгэл баталгаажих юм.
Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:
- Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
Мөн 7011-9498, 7577-9498 утсанд хандаж, лавлагаа мэдээлэл авах боломжтой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.