x

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болоод дулаан хангамжийн төслүүдийн талаар өнгөрөгч бямба гаригт мэдээлэл хийв.

Х.Нямбаатар:

-“Улаанбаатар хотын түгжрэлийн нөхцөл байдал одоо байгаагаасаа илүү муудахгүй. Иргэдэд олгох 0.07 га газрыг хотын төвийн зургаан дүүрэгт олгохгүй. Шинээр хашаа тэлж, гудамж сунгаж барихыг хориглосон. Түгжрэл бууртал Улаанбаатар хотод шинээр автомашины дугаар олгохоо больсон. Хуучин машины дугааруудыг шилжүүлж, худалдан авч байна.

Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээхээр шахуу төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн Тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлана. Трамбай төслийн тухайд нэгдүгээр сардаа багтан мөнгөө босгохоор болж байна.

Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан.

Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 7 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 9 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 9 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 17 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 36 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 10 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 30 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 45 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 4 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top