x

Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочиллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 8-ны өдөр Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, албан уулзалт хийлээ. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) төлөөллүүд мөн оролцлоо.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт бий болоод буй өндөр мэргэшлийн инженерийн эрэлтийг нөхөхөд дөхөм болж ажилладаг. МГТИС нь Герман дахь түншлэгч дээд сургуулиудтай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа тулгуурлан олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. Мөн нэгэн зэрэг уг сургууль нь дадлагад чиглэсэн инженерийн сургалтаараа боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү холбох нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн зохион байгуулалтынхаа хувьд ч МГТИС нь Монголын дээд сургуулийн тогтолцоонд үлгэр жишээ болохуйц байж, удирдлагын бүтцээ орчин үеийн дээд сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажилладаг.

Уулзалтын үеэр МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй тус сургуулийн өнгөрсөн болон өнөөгийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МГТИС-ийн одоо байгаа төрийн өмчийн их сургуулийн статусыг хадгалах шаардлагатай талаар онцлон дурдлаа.

Сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё. Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс Монголын аж үйлдвэртэй нягт хамтран ажиллаж, МГТИС-ийн судалгааны үзэл баримтлалыг боловсруулах, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй их сургуулийн оюутны хотхоны өргөтгөл нь их сургуулийн академик түвшнийг дээшлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 3 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 3 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 3 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 10 мин Нэгээс 4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 18 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 20 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 44 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 46 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 50 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 51 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 55 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 57 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 2 цаг 2 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 2 цаг 6 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 25 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 26 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 34 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 53 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top