Өнөөдрөөс их, дээд сургуулийн хичээл цахимаар эхэлж байна.
Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулах болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдээд буй.
Өмнө нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн 4-5 настнуудыг цэцэрлэгт хүлээн авч байсан бол ирэх долоо хоногоос эхлэн гурван настнууд суралцах боломжтой болж байна.
Тэгтэл, өмнө нь суралцаж байгаагүй хүүхдүүдийг хэрхэн бүртгэх болон суралцагчийн тоо хэрхэн нэмэгдэх тооцоололтой байгаа талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр алба хэлтсүүд тоон мэдээллүүдээ нэгтгэн, цахимаар хуралдаж байна. Маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.