Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан салбарын сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ.
Захидлыг enkh-amgalan@edu.mn и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг хоёрдугаар сарын 14-ний өдөр хаагдах юм байна.
Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл, суралцах орчны аюулгүй байдал, ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга зэрэг сэдвээр санал бодлоо ирүүлэх боломжтой.
Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас албан ёсоор мэдэгдлээ.
Ингээд,
-
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид;
-
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид;
-
Их, дээд сургуулийн оюутнууд;
-
Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан;
-
Эцэг эх, асран хамгаалагчид чөлөөтэй санал, шүүмжээ хуваалцаарай.