x

Хөгжлийн банкнаас авсан 17,7 тэрбумыг төлж, улсыг хохиролгүй болговол Ё.Отгонбаярыг уучлана гэв

БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын сүүлд суусан эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээллийг сэтгүүлчид нийтэд мэдээлсэн. 

Гэтэл сайд асан Ё.Отгонбаяр тухайн мэдээллийг ил болгосон сэтгүүлчдийг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байгаа. 

Тодруулбал, тэрээр сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээжээ. Харин сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байна. 

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргаж, түүний энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгдээд буй. Түүнчлэн Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлчид нэгдэж өнөөдөр 14:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болоод байна. 

Нийтэд цацагдсан энэхүү мэдээллүүд иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний энэ уйваагүй үйлдийг хатуу шүүмжилж байна. 

Тэгвэл өнөөдөр Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээжээ. 

Харин үүний хариуд Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Эхнэрийн хувь эзэмшдэг компаниараа Хөгжлийн банкнаас авсан 17,7 тэрбум төгрөгөө төлчих. Улсыг хохиролгүй болгочих. Наад мөнгө чинь тэр чигтээ эргээд төлөх зээл. 17 тэрбум аймар их, бүр асар их мөнгө шүү. Тэгвэл УУЧЛАЯ. Алахаа больсонд баярлалаа" хэмээн жиргэжээ.

Мөн Сэтгүүлч У.Оргилмаа "Би таныг уучлах юм уу? Та намайг алахаа больж уучилж байгаа юм уу? Ойлгохгүй байна. Энэ бол ёс зүйгүй үг хэрэглэх биш "заналхийлэл"-д тооцогдох учраас хуулийн байгууллагаар шийдүүлнэ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ 13 мин Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрхээ авлаа 30 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 1 цаг 25 мин ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 15 цаг 29 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 15 цаг 53 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 16 цаг 0 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 16 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 16 цаг 4 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 14 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 16 цаг 15 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 16 цаг 34 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 16 цаг 50 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 17 цаг 4 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 17 цаг 14 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 17 цаг 29 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 18 цаг 0 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 18 цаг 31 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 19 цаг 59 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 23 цаг 56 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Уржигдар 18 цаг 33 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top