x

НОК-оос сар шинийн баярыг цахимаар зохион байгуулах хүсэлт тавилаа

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нэгдсэн шуурхай штабын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хандан сар шинийн баяр болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах арга хэмжээ авахыг хүслээ. 

Тодруулбал, Монгол Улсад коронавирусний Омикрон хувилбарын тархалт буурахгүй бол нийслэлд халдвар хамгийн их тархаж, эрсдэл үүснэ гэж үзжээ. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, хурал, цуглаан, сургалт зэрэг олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал цахимаар зохион байгуулах, Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва "Нийслэлийн хэмжээнд коронавирусний халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Өрхийн эмнэлэгт сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр  ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг чиг болгон баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана" гэв.

Харин нийслэл дэх халдварын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдварын тохиолдлын тоо 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь  өмнөх долоо хоногоос 34.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23.642  хүн гэрээр эмчлүүлж байна. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
2025 оны эхний 5 сарын экспорт 14.5 хувиар буурчээ 3 цаг 10 мин АНУ Харвардад элсэгч гадаад оюутнуудын визийн мэдүүлгийг дахин хүлээн авна 3 цаг 11 мин Монголын гурван баг Лондонд болох багийн ДАШТ-д оролцоно 3 цаг 12 мин Израил “Мадлин” хөлөг онгоцыг саатуулсныг “Эрх чөлөөний флот” шүүмжилж байна 3 цаг 13 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэлнэ 3 цаг 14 мин Саммер Макинтош 400 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэв 3 цаг 15 мин Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг “AVC Nations Cup” тэмцээнд оролцож байна 3 цаг 15 мин Гал түймэр давамгайлсан 106 удаагийн ослын дуудлага бүртгэгджээ 3 цаг 16 мин Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл 2025 оноос хэрэгжинэ 3 цаг 17 мин Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний зорилтод олон улсын туршлагыг нутагшуулж байна 3 цаг 18 мин Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжив 3 цаг 20 мин ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөж байна 5 цаг 44 мин Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв 5 цаг 45 мин Канадын “Спрюс Медоуз” наадамд Монголын галерей нээгдлээ 5 цаг 46 мин Карлос Алькарас Ролан Гарросын түүхэн дэх хамгийн удаан финалд ялалт байгууллаа 5 цаг 47 мин Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин жолоодож осол гаргасан ноцтой тохиолдлууд бүртгэгджээ 5 цаг 49 мин Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ой, хээрийн дөрвөн түймэр гарчээ 5 цаг 49 мин Улаанбурхан өвчний тохиолдол зургаан мянга давж, хоёр хүн нас бараад байна 5 цаг 50 мин Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зөвлөмж 5 цаг 52 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зургаадугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ 5 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохай... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл... Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын... Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнз... Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал ...
Top