x

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ сард тохионо

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж байна.

Энэхүү тэмдэглэлт ойг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газар Япон Улстай дипломат харилцаа тогтоосны ойг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Монгол, Японы дипломат харилцааны хагас зуун жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, улмаар монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хүндэтгэлийн хүлээн авалт хийнэ. Мөн хоёр талаас хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, Монгол, Японы харилцааны тухай ном товхимол хэвлүүлэх, марк хэвлүүлэх, хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум, хоёр орны соёлыг харилцан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын зүгээс санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжиж ажиллана.

Энэ онд жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 7 цаг 5 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 7 цаг 7 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 7 цаг 8 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 7 цаг 19 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 7 цаг 24 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цаг 33 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 9 цаг 10 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 9 цаг 13 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 11 цаг 17 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 11 цаг 22 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 11 цаг 24 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 11 цаг 27 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 11 цаг 34 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 11 цаг 38 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 13 цаг 1 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 13 цаг 8 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 13 цаг 33 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 13 цаг 34 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 13 цаг 36 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 13 цаг 57 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top