x

60 саяын шагналтай “POWER CUP 2018” тэмцээний бүртгэл явагдаж байна

Бие бялдрынхаа зөв хөгжилд анхаарч, гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьдаг, спортлог хэн бүхний танил “Power Nutrition” нэг жилийн ойгоо угтаж Монголд хамгийн том буюу 60 сая төгрөгийн шагналын сан бүхий “POWER CUP 2018” нээлттэй тэмцээнийг бодибилдингийн спортоор сонирхон, хичээллэгсдийн дунд зарлаж байна.

Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалж буй уг тэмцээний зохион байгуулалт өвөрмөц бөгөөд төрлүүдэд оролцогч тамирчдыг жингээр ангилахгүйгээрээ онцлог болж байна. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно гэж зохион байгуулагчид нь үзжээ.

Тэмцээний төрлүүдийн тухайд эмэгтэйчүүд “Бикини модел”, “Атлетик бодибилдинг” төрөлд спортын амжилт, зэрэг цол үл харгалзан нээлттэй оролцохоос гадна өмнө нь хот, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргаж байгаагүй шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор “Сонирхогчдын мисс модел” гэсэн төрөлд ялагчдыг тодруулахаар болжээ. Түүнчлэн “Атлетик бодибилдинг” төрлийг залуучууд буюу 21 нас хүртэлх болон насанд хүрэгчид гэсэн ангилах юм байна.

Харин эрэгтэйчүүд “Спорт модел”, “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөлд өрсөлдөх бөгөөд “Спорт модел” төрөлд оролцогсдын хувьд мөн залуучууд болон насанд хүрэгчид гэж ангилагдах аж.

Төрөл тус бүрийн эхний 10 байр мөнгөн шагнал хүртэхээс гадна эмэгтэйчүүдийн төрлөөс нэг, эрэгтэй “Атлетик бодибилдинг”, “Бодибилдинг” төрөл болон “Спорт модел” төрлөөс тус бүр нэг, нийт гурван үнэмлэхүй ялагчийг тодруулж тус бүр 5 000 000 төгрөгөөр шагнах юм.

Мөн тэмцээний үзэгчдийг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Тэдгээрээс нэгийг нь задлахад Супер азтанг автомашинаар урамшуулах юм байна.

Тэмцээн ирэх аравдугаар сарын 20-нд “Corporate Convention center”-д болох бөгөөд тэмцээний бүртгэл үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.

“POWER CUP 2018” Тэмцээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Power Nutrition Фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу тухайн өдөр бидний очих фитнес дээр өөрийн биеэр ирнэ.

Бүртгүүлэхэд юу хэрэгтэй вэ:

• Иргэний үнэмлэх

• 2 хувь цээж зураг /4х6 хэмжээтэй /

• Бүртгэлийн хураамж 150 мянган төгрөг

Бүртгүүлсэн тамирчинд олгогдох урамшуулал:

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (CP Sport-ийн спорт хэрэглээ 20% хямдарна)

• POWER CUP тэмцээний подволк 2ш

• Тэмцээний тасалбар 2ш

• Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (эрүүл зөв хоололт/хэрэглээний сургалт)

• Бэлтгэлийн арга барил, техникийн сургалт

Үргэлж бидэнтэй хамт байдаг та бүхэндээ дахин талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 50 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 51 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 53 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 56 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 57 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 0 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 1 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 3 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 59 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 9 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 3 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 6 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 7 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 9 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 10 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 15 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 16 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 18 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 20 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 23 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top