x

Д.Мөнхбаярын шавь Азийн наадмын аварга боллоо

Азийн наадмын гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат шигшээ буудлагад 34 оноо авч, рекорд тогтоосон. Ингэснээр тэр Азийн наадмын буудлагын төрөлд түрүүлсэн Энэтхэгийн анхны эмэгтэй тамирчин болсон билээ.

Аваргын төлөө Тайландын гар бууч Напхасван Янгпайпонтой финалдаж, ижил 34 оноотой болоод нэмэлт буудлагаар ялсан юм.

Энэ төрлийн урьдчилсан буудлагад Энэтхэгийн өөр нэгэн тамирчин 16 настай Ману Бакер шигшээ наймд нэгээр шалгарч, урьдчилсан шатанд Азийн наадмын рекорд тогтоосон.

Энэтхэгийн эмэгтэй гар бууны тамирчдын амжилт ийн ахисан нь монгол хүнтэй салшгүй холбоотой аж. Учир нь олимпийн хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр өнгөрсөн жилээс Энэтхэгийн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах болж, тус улсад түр суурьших болсон юм.

Өдгөө 27 настай Рахи Сарнобат бол нэгэн үе Энэтхэгийн авьяаслаг залуу мэргэн буучдын нэг гэгдэж байлаа. Тэрбээр 2013 онд Дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй гар бууч болж байжээ. Түүнээс хойш улсынхаа гол найдвар нь болсон ч өнгөрсөн жил тохойндоо хүнд бэртэл аваад буудах техникээ өөрчлөхөд хүрсэн аж. Техникээ өөрчлөхөд түүнд Германаас ирсэн монгол дасгалжуулагч тус болсон юм. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр “Түүний буудлагын техникийг өөрчлөх талаас зөвөлгөө өгч ажиллаа. Мөн сэтгэлзүйг нь өндөр түвшинд бэлтгэсэн” гэж “TimesofIndia”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Д.Мөнхбаяр дасгалжуулагчийг Энэтхэгт ажиллах саналыг хүлээн авсны дараа Монголын буудлагын холбоо түүнд дасгалжуулагчийн ажил санал болгосон юм. Гэхдээ шинэ үүрэг авч, гэрээ байгуулсан болохоор үүнийг цуцлах боломжгүй байлаа. Ямартай ч цуут Монголын алдарт тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн шигшээ багт зүтгэж, хиндү бүсгүйчүүдийг олимпийн дэвжээнд бэлтгэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 50 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 52 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 53 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 56 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 57 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 1 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 2 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 3 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 59 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 10 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 3 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 7 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 8 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 9 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 11 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 15 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 16 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 18 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 20 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 23 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top