x

Үргэлж дурсах түүхэн өдөр

Одоогоос арван жилийн өмнөх энэ өдөр "Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын долоо дахь өдөр хөдөлмөрийн баатар , гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жүдо бөхийн  -100 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол төрийн дуулал олимпийн тэнгэрт анх удаагаа эгшиглэж, алтан соёмбот далбаа мандсан билээ. Манай тамирчид анх олимпийн наадмаас медаль хүртсэнээсээ хойш 40 жилийн дараа олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсэн байдаг.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл олимпын наадамд монголчууд бид хамгийн анх 1964 онд гадаад далайг гатлан Япон Улсын Токио хотод очиж оролцож байсан түүхтэй. Чухам тэр үеэс л Ази тивийн цээжинд орших Монгол Улстай дэлхийн нийт спортоор дамжуулан танилцаж эхэлсэн юм. Түүнээс хойш манай улсын тамирчид ганцхан 1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо зохиогдсон зуны олимпийн наадамд оролцоогүй байдаг.

Харин 1968 оны Мексик Улсын Мехико хотод зохиогдсон олимпийн наадмаас гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэнээр Монголын тамирчдын медалийн буухиа тасралгүй үргэлжилж, одоогоор манай улс 13 олимпийн наадамд оролцож, хоёр алт, арван мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл энэ жил монголчууд бид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа. Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр.

Тэрбээр “Бээжин-2008”-ын татамид эхний тойрогтоо Афины олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Японы алдарт бөх Кейжи Сүзүкиг давхар хаман цэвэр ялж олимпийн аварга болох эхлэлээ тавьсан юм. Цаашдаа ч замдаа таарсан олимп, дэлхийн медальтнуудыг ялж, улмаар олимпийн аварга хэмээх алдрыг хүртэж Монгол түмний 40 жилийн хүлээлтийг тайлсан билээ. Ганцхан "Бээжин-2008” олимпийн наадмаар зогсохгүй "Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь Монголын ард түмний бахархалт хүмүүн болохоор мэндэлсэн ховор хувь заяагаа дэлхий нийтэд тунхагласан юм. 

Яг арван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд бидэнд олимпийн алтан медаль авчирсан хүн бол хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. 

Түүнд ганцхан дутуу зүйл байсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль байсан. Түүнийгээ гүйцээж өнгөрсөн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр тэр Монголын тамирчдаас хамгийн анхны олимпийн хос медальтан хийгээд дэлхийн аваргын медальтай тамирчин болоод байна. “Бээжин-2008" олимпийн наадмаас манай тамирчид хос алт, мөнгөн медаль хүртсэн. Энэ медалийн буухиаг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа наймдугаар сарын 13-нд хүртсэн мөнгөн медалиараа эхлүүлсэн нь булган сүүлтэй байж хос алтан медалийг, нэг мөнгөн медалийн хамт дагуулж байлаа.

Тэгвэл 10 жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн бүр омогшин бахархацгааж, эх орон даяараа олимпийн алтан медальтантай болсноо тэмдэглэж төв талбайдаа цуглан баярлаж байснаа үргэлж дурсан санах хэрэгтэй. Мөн үеийн үед дурсах түүхийг эх орон, элгэн түмэндээ авчирсан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр болон нийт тамирчдадаа талархъя.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 51 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 53 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 54 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 57 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 59 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 2 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 3 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 4 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 2 цаг 1 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 11 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 5 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 8 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 9 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 11 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 12 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 17 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 17 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 19 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 21 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 25 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top