x

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжууллаа

Энэ сарын 18-наас ирэх сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта-Палембан хотноо Азийн XVII наадам зохиогдох гэж байна. Тус наадамд 45 орны тамирчид оролцох бөгөөд Монгол улсын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 386 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Ингээд дээрх үйл явдалтай холбогдуулан Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Триатлоны холбооны Ерөнхийлөгч, Жакарта- 2018 Азийн наадамд оролцох Монгол Улсын багийн ахлагч Ц.Сандуй дээрх наадамд оролцох Сагсан бамбөгийн Шигшээ баг, Байт харваа, Кураш бөхийн тамирчдынхаа бэлтгэлийн үйл явцтай танилцаж, витаминаар хангаад зогсохгүй Олимпийн хороон дээрээ тамирчдадаа иж бүрэн хувцас өгсөн байна.

Ц.Сандуй: Медалийнхаа тоог ахиулах зорилт тавьсан байгаа

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Энэ үеэр тус наадмын багийн ахлагч Ц.Сандуй “Удахгүй Азийн XVII дахь наадам болох гэж байна. Монгол Улс тус Азийн наадамд 1974 оноос анх Иранд болсон тэмцээнд оролцож түүнээс хойш тасралтгүй оролцсоор ирсэн. Тухайлбал, манай улс тус тэмцээнүүдээс 138 медаль авсан байна. Мөн өнгөрсөн Инчоны наадмаас Монгол Улс 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль авсан байна. МҮОХ энэ амжилтыг давуулан биелүүлнэ гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Тус тэмцээнд нийтдээ тамирчдаас гадна багш дасгалжуулагч, албаны 386 хүний бүрэлдэхүүнтэй байна. Өнөөдрөөс эхлээд сагсан бөмбөгийн тамирчид маань Индонез Жакартаг зорьж байна. Манай байт харвааныхан маань ирэх долоо хоног буюу энэ сарын 17-нд явна. Ингээд эдгээр баг тамирчдын араас маш олон баг маань явна. Жакарта хотод болох тэмцээний үеэр маш олон хөгжөөн дэмжигчид явах судалгаа гарсан байна. Угтаа бол манай спорт сонирхогчид тэмцээнийг газар дээрээс нь үзэх сонирхолтой байгаа тул манай МҮОХ зохион байгуулж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ш.Сэдбазар:МҮОХ-ныхондоо баярлалаа

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Ингээд Жакарта-2018 Азийн наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн сагсан бөмбөгийн 12 тамирчинтай бэлтгэл хийж байх үед нь уулзаж тэмцээндээ хэр бэлдэж байгаа талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ш.Сэдбазар “Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй Шигшээ баг маань 2002 оны Азийн наадмаас эхэлж оролцсон. Одоо бол тав дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө оролцсон Азийн наадмуудад амжилттай оролцож байсан. Хамгийн сүүлд 2016 оны Азийн наадамд шилдэг наймд шалгарч үлдсэн. Энэ амжилтаа бататгах ахиулахын тулд хичээж байна. Одоо болох гэж буй Азийн наадамд Монголын Шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь замын зардал, байрных нь асуудлыг 100 хувь шийдэж байгаа МҮОХ болон бусад компаниуддаа баярлалаа гэж хэлье. Мөн МҮОХ Азийн наадамд оролцож байгаа бүх тамирчиндаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулсан явдалд баярлаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв. Ямартай ч Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөл энэ сарын 14-ий өдөр нээлтээ хийх бөгөөд манай багийн хувьд тэмцээний “A” хэсэгт эзэн орны баг Индонез, БНСУ болон Тайваны шигшээ багуудтай нэг хэсэгт багтжээ. 

Ж.Нарантуяа: Азийн наадмын өмнө шинэ талбайтай болсон

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Монголын байт харвааны тамирчид 2018 он гарсаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож ийнхүү Жакарта-2018 Азийн наадамд оролцох эрхээ авсан нь энэ аж. Ингээд байт харвааны үндэсний Шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа “Манай тэмцээн Индонезийн Жакарта хотод 21-нд эхлээд 29-нд шигшээ оролтууд явагдана. Тус наадамд манай байт харваачид компаунд ба рекурв гэсэн хоёр төрлөөр оролцно. Рекурвийн төрөлд найм, компаундын төрөлд зургаан тамирчин нийт 14 тамирчин оролцно. Бид нар энэ жил Азийн наадамд гол зорилгоо тавьж бэлтгэлээ хийсэн. Үүний тулд бид нар өнгөрсөн 2,3,4 дугаар сард болсон Азийн Гранпри тэмцээнүүдэд оролцсон. Дээрх тэмцээнүүдээс манай эмэгтэй, эрэгтэй холимог багаар медаль авсан. Бид нар хамгийн чухал тэмцээн нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон Азийн наадмын сорилын тэмцээн байсан. Үүнээс манай эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг хүрэл медаль авсан амжилтыг үзүүлсэн байгаа. Бид нарын бэлтгэл хийж байгаа нэг гол зүйл нь эрч хүчтэй урам зориг нэмсэн үйл явдал болсон нь энэ сарын 1-нд нээлтээ хийсэн 360 гэсэн бэлтгэлийн стандарт нийцсэн шинэ талбайтай болсонд бид баяртай байна” гэлээ.

Б.Ганбаатар: Кураш бөх анх удаагаа Азийн наадамд орж байна

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Хүмүүсийн анхаарал татсан нэг спорт бол Кураш бөх. Тус спорт нь манай улсад кураш бөх болон бүстэй бөхийн төрөл 2000 оноос орж ирэн хөгжсөн түүхтэй. Энэ цагаас хойш тухайн бөхийн төрлүүдээр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар хориод жил болж өнөөдөр ийнхүү Жакарта-2018 Азийн наадамд анх удаа оролцохоор болсон нь энэ аж. Кураш бөхийн дасгалжуулагч Б.Ганбаатар “Энэ удаагийн Азийн наадамд Кураш бөхийн төрөл анх удаагаа албан ёсны хөтөлбөрт оролцох гэж байна. Үүнээс хойш албан ёсны төрөлд үндсэн14 жингээрээ орно. Харин энэ удаад 7 жингээр эмэгтэй 3 жин, эрэгтэй 4 жингээр орох гэж байна. Манай улсаас Шигшээ багаа төлөөлж 14 тамирчин оролцох гээд үндсэн тэмцээнийхээ бэлтгэлийг хангаад байна. Бид энэ сарын 23- наас Жакартаг зорьж наана нь хамтарсан бэлтгэлээ хийж 26-наас тамирчдын хотхондоо байрлаж 30-н гэхэд тэмцээнээ дуусгах хөтөлбөртэй явж байгаа” гэв.

Юутай ч бидний төдийлөн сайн мэддэггүй кураш бөх болон бүстэй бөхийн төрлүүдээс тив, дэлхийн олон аваргууд төрж байжээ. Манай сайт Азийн наадмын XVII дугаар их наадмыг уншигчдадаа шуурхай хүргэж байх болно.

Сагсан бөмбөгийн Шигшээ багийн тамирчид

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Байт харвааны тамирчдад витамин өгөх үеэр

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Үндэсний Шигшээ багийн байт харвааны тамирчид

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

Кураш бөхийн тамирчид

МҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mnМҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mnМҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mnМҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mnМҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mnМҮОХ Жакарта-2018 наадамд оролцох тамирчдаа иж бүрэн хувцсаар хангаж, витаминжуулав Arslan.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 51 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 53 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 54 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 57 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 59 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 2 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 3 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 4 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 2 цаг 1 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 11 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 5 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 8 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 9 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 11 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 12 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 17 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 18 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 19 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 21 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 25 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top