x

Л.Оюун-Эрдэнэ: Амаргүй сорилтын дунд төрийн далбаагаа мандуулсан та бүхнээр бахархаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж, Засгийн газрын тогтоолоор баталсан шагналыг гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 1961 онд туурга тусгаар улсаа зарлаж, НҮБ-д элссэн. 1964 оны Токиогийн олимп Монгол Улс тусгаар улсынхаа хувьд оролцсон анхны олимпын наадам байсан. Үүнээс хойш хагас зуун жил дараа цар тахлын амаргүй үед Токиод дахин зохиогдсон наадамд манай улс спортын 10 төрөлд 43 тамирчин, зуны паралимпод зургаан төрлөөр 11 тамирчин оролцсон. Амаргүй сорилтын дундаас манай тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийг хүртэж, алтан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр бахархаж байгаагаа илэрхийлье.  

Сарын өмнөөс Ерөнхий сайд өөрөө удирдах таван үндэсний хороог байгуулсны нэг нь олимпызмыг дэлгэрүүлж, амьдралын чанарыг цогцоор дээшлүүлэх үндэсний хороо юм. Энэхүү хорооны ажлын хүрээнд эрүүл, эртэч монголчуудыг бий болгож, улмаар олимпизмыг томоохон соёл болгон төлөвшүүлэхэд та бид хамтдаа ажиллах чухал үйлсийн өмнө байна. Гуравхан жилийн дараа Парист болох олимпод бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж дэмжин ажиллах болно. Засгийн газраас Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтад онцгой анхаарна.

Парис-2024 зуны, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 38 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 58 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 2 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 6 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 13 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 2 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 2 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 5 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 59 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 56 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 1 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 23 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 30 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 33 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 39 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 43 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 10 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top