x

Гарзандаа гарсан ДИПЛОМАТ АЛБА

Монгол улсаас Австрали улсад Элчин зөвлөх Ж.Батзандан сүүлийн хэд хоногийн турш твиттерийг түйвээж байна. Эхлээд “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл”, “Цөллөгт өнгөрүүлсэн "тэд" хоног” гэх мэтээр бичиж эхэлсэн Ж.Батзандан гуай сүүл рүүгээ эх орондоо буцахаар зам шулуудсан тухайгаа жиргэж эхлэв. Эрх биш хүн юм болохоор ичих нүүр байдаг л байлгүй, “Эндэх бүх зардлаа төлчихөөд Монголдоо очино” гэжээ.

Тухайн үед 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдсан Ж.Батзанданг Элчин зөвлөхөөр томилсон бол Гадаад хэргийн сайд Н.Энхтайван. Тэр "Яагаад улстөрч хүнийг дипломат албан томилж байгаа юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад “Б.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж итгэсэн учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй” гэж хэлсэн удаатай. Гэвч томилогдсон Элчин зөвлөхийнх нь сүүлд бичсэн зүйл томилгоо хийсэн сайдын үгтэй алд дэлмээр зөрж байна.

Эхлээд өөрийгөө “Оффшорын эсрэг бодлого батлуулсан, эрүүдэн шүлтийг ил болгосон, Эрдэнэт, Асгатын авчирсан гэм нүглийнхээ төлөө цөлөгдөж хөөгдсөн муу улстөрч” хэмээн гомдоллож байсан Ж.Батзандан сүүлдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар Энэтхэг, Номхон далайн орнуудын хөгжлийн стратегийг судлахаар ирсэн. Судалгааны ажил дууссан болохоор эх орондоо буцна” гэсэн байна лээ. Тэгснээ "Би Элчин сайд биш, чадах ч үгүй. Лу.Болд чадна" ч гэх шиг. Л.Болдтойгоо барьцсан, Элчин зөвлөхөө голсон, Н.Чулуунхүүгээ /Австралид суугаа Элчин сайд/ мөргөх санаатай байсан эсэхийг бол мэдэхгүй. Ямарч байсан нэг зүйлд найдаж тэр хүртэл явсан, тэр нь бүтэмжгүй болоод ирж байгаа хүн юм байна л гэж ойлголоо.

“Монголыг аврах 18 хувьсгал” номоо бичиж дуусгалаа. Монголдоо очиж тэмцлээ үргэлжлүүлнэ. Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Унших, улс орноо аврах төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэснээс үзвэл ирээд чиг бас зүгээр суух бодолгүй бололтой. Тэгээд ч уншихыг бол хүн бөмбөрцгийн хаанаас бол хаанаас хийж болно. Тэрний төлөө Австрали хүртэл явж, мөнгө үрэх шаардлага ч байгаагүй. 

Нэлээд цухалдуугийн дээр халамцуу бололтой хийсэн энэ жиргээнүүдээрээ Ж.Батзандан гишүүн асан олон хүний дургүйцлийг хүргэв. Гэвч энэ нь ганц Ж.Батзанданд дургүйцээд өнгөрөх зүйл мөн гэж үү?

Дипломат алба бол мэргэшсэн тусгай алба. Дипломат байгууллагуудын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх үүрэг нь Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ГХЯ-нд бий. Тэгэхээр манай улсын дипломат албаны нүүр царай Ж.Батзандангаас биш, Н.Энхтайван сайдаас хамааралтай гэсэн үг. Гай болж сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнийг төрийн чухал албанд томилж явуулаад, тэр нь хүний нутагт очоод өөртөө, эсвэл тухайн орны хүмүүст хор хөнөөл учруулсан бол яана? 

Тийм болохоор хэрвээ Ж.Батзандан гишүүн хугацаагаа дуусгалгүй ажлаа хаяад ирвэл тэгсний хариуцлагыг Ж.Батзандангаас биш, Гадаад хэргийн сайдаас асуух ёстой. Ямар эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй Ж.Батзанданг сандалтай нь хүлээд зодолтой биш. Ажил хариуцаж байгаа төрийн сайд хүн төрийн мэргэшсэн албыг жалгын нэг улстөрчөөр тоглуулсных нь төлөө эхлээд Н.Энхтайванаас нь ял асуух хэрэгтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lionel Messiah (172.71.94.161)
    Losing one's Crypto currency can be a devastating thing to experience, the fact that it is almost impossible to recover a Stolen or lost Crypto coin hurts more than anything. When a person gets scammed of their money while investing in a crypto currency platform the only thing they can think of is how to report the company and get their money back. Most victims of the scam contact their wallet account provider, their bank or the law enforcement, a few end up hiring a lawyer to sue the company but after all these stress they still can't get their money back. Please everyone should be careful where they invest their money. Cryptocurrency has made many rich and at the same time made so many broke and desperate. A few weeks ago I was referred to Wizard Ghost Champion Recovery and I was able to get back all my USDT coins that were stolen through their services. If you want to recover your cryptocurrency that was stolen or lost I recommend that Wizard Funds Recovery are reliable and trustworthy. You can also contact them via ghostchampionwizard @ gmail.com. I wish you all the best. They are one of the best recovery companies in the world. Email : ghostchampionwizard@gmail.com Website : https://championhacker0. wixsite.com Telegram : https://t.me/WizardGhosthacker
    2023 оны 05 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.161.8)
    Ene Batzandan gegch hudalch,zusarch,hulgaich,hooson poprogch shunaliin huudii Ter hogjiltei ornoos ajildaa tentsehgui hoogdov l irj baigaa baih.
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
  • Roland McCain (188.95.55.24)
    If you require professional help to recover your stolen cryptocurrency, forgot your password, sent to the wrong wallet address, contact easybinarysolutions@gmail.com for assistance.
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 12 цаг 57 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 13 цаг 22 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 13 цаг 29 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 13 цаг 30 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 13 цаг 32 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 13 цаг 42 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 13 цаг 43 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 14 цаг 2 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 14 цаг 18 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 14 цаг 32 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 14 цаг 42 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 14 цаг 57 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 15 цаг 28 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 15 цаг 59 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 17 цаг 27 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 21 цаг 24 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Уржигдар 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Уржигдар 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Уржигдар 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Уржигдар 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top