x

МҮБХ: Допингийн шинжилгээг хоёрын даваанаас авна

МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “...Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.

Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо. Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.

МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний Их Баяр Наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.

Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О  нь телевизийн камер,  наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/ гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.

Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ.

Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа. Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй. Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ.

Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 53 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 54 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 56 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 58 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 1 цаг 0 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 1 цаг 3 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 4 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 6 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 2 цаг 2 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 12 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 6 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 9 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 10 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 12 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 13 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 18 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 19 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 20 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 23 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 26 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top