x

Сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлд ЗААВАЛ МӨРДӨХ ЖУРАМ

Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой мөрдөх журмын талаар танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэхээр болсон нь халдварын нууц үеийг тооцоолсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүүхэд цахимаар хичээллэх ес хоногт халдвар тараах, нууц үедээ байх эсвэл эмчлэгдэх хугацаа нь өнгөрөх аж.

ЯМАР ҮЕД ЗАЙН СУРГАЛТАД ШИЛЖИХ ВЭ?

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд;

  • Нэг ангиас нэг хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллэнэ. Ингэхдээ зургаа дахь хоног дээр ангийн хүүхдүүдээс PCR шинжилгээ хийж эрүүл гарсан хүүхдүүд хичээлдээ явах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Өвчлөл ангийн байрлалаас хамаарч хэсэгчлэн /корпус, давхар/ зайн сургалтад шилжүүлнэ.

  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.

Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирцийн тандалт болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээг авна.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд;

  • Коронавируст халдварын вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.

  • Харин вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.

  • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Түүнээс гадна, сургууль цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана. Учир нь хүүхдүүдийг давхар хооронд, анги хооронд уулзуулж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс бүх хаалгыг ашиглах шаардлагатай.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана

  • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна

  • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх

  • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх

  • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх

  • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ.

  • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах

  • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа "хөл- толгой" зарчим баримтална.

  • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна.

  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх

  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана.

  • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах

  • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна

  • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх

  • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах

  • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.

  • СӨБ болон сургуулийн дотуур байруудад өглөө бүр хүүхдүүдийн амыг сод, давс, нимбэгийн уусмалаар зайлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Халдвар голомтолж эсвэл хүн амын дунд тархсан хэвээр байвал танхим болон зайн сургалтаар хичээллэсээр л байна. Харин халдварын буурч, шар болон ногоон түвшинд очвол халдвараас сэргийлэх дэглэмээ баримтлаад танхимаар хичээллэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 51 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 41 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 49 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 54 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 55 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 1 цаг 56 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 1 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 6 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 10 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 11 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 11 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 18 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 26 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 28 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 52 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 53 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 3 цаг 58 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 3 цаг 59 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 4 цаг 3 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 4 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top