x

ОХУ-д суралцах монгол оюутнуудын хүсэлтийг дэмжинэ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Ажлын хэсгээс "Ногоон коридор" үйл ажиллагааг өнөөдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гадаад улс оронд сурах оюутан залуус их, дээд сургуульдаа сүүлийн 2 жил цахимаар суралцаж буй. Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцах болон дипломоо хамгаалах төгсөх дамжааны оюутнууд Орост биеэр очин суралцах шаардлагатай байгаагаа илэрхийллээ. 

Улмаар энэ талаар мянга гаруй оюутан гарын үсэг зурж, ОХУ-ын хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагт хүсэлт тавин уламжилсан юм. Ингэснээр ОХУ-д суралцах оюутнуудыг хил нэвтрүүлэх ажлыг “Ногоон коридор” нэрийн дор эхлүүлжээ. Тэдний хүсэлтийг "Россотрудничество" агентлаг хүлээн авч дэмжиж буйгаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгч А.Р.Базархандаев илэрхийлэв.

Энэ талаар тэр хэлэхдээ, “Цар тахлын улмаас манай 2 орны хил хаалттай байгаа энэ үед зарим оюутан сургуульдаа нэг ч удаа очиж үзээгүй, оюутнууд тухайн улсдаа суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай. Оюутнуудын гаргасан санаачилгыг дэмжин өнөөдөр та бүхний дуу хоолойг хоёр орны Засгийн газрын түвшинд сонордуулахын тулд оюутан залууст тулгамдсан асуудлыг шийдэж, хоёр улс хоорондын “Ногоон коридор” үүсгэх ажиллагааг хамтран зохион байгуулж байна" гэв. 

Тэрээр, "Оюутан залуусын дуу хоолойг сонсох нь бидний Монгол улсад явуулж байгаа үйл ажиллагаатай шууд холбоотой. Учир нь дэлхийн 87 оронд байгаа "Россотрудничество" төлөөлөгчийн газар, ОХУ-ын тэргүүлэх их дээд сургуулиудын нэр төрийн хэрэгтэй холбоотой учраас та бүгдийг ОХУ-д очиж суралцахыг дэмжиж байгаагаа илэрхийлье” гэв.

“Ногоон коридор” үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын ГХЯ, БШУЯ, ЗХУ-ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ болон оюутнууд, эцэг эхийн төлөөлөл ирж оролцлоо. Мөн хөдөө орон нутгийн 300 оюутан цахимаар холбогдож санал бодлоо илэрхийлсэн юм. 

ОХУ-д суралцах оюутнуудын төлөөлөл 600 орчим оюутан бичгээр санал хүсэлтээ илэрхийлж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж, эрсдэл гарсан үед хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэдгээ илэрхийлжээ. Тэд 7 дугаар сарын 23-нд эхний бичгээ хүргүүлсэн байна. ГХЯ-ны Консулын хэлтсээс оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Өнөөдөр гарын үсгээ зурж, явах хүсэлтээ гаргасан оюутнууд КОВИД-19-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдаж, зардал болон гарах бүх эрсдлийг өөрсдөө даахад бэлэн байгаа гэж зохион байгуулагч оюутнууд хэлж байв. Өнөөдөр болсон үйл ажиллагааг ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд анхаарч, "Россия-24" телевизээр шууд дамжуулсан юм.

Ташрамд мэдээлэхэд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 2020 онд 550, энэ онд 510 монгол оюутан хамрагдаад байна. Манай улсаас нийт 4000 гаруй оюутан ОХУ-д суралцаж байна.

Эх сурвалж: Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр 207 шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 55 мин Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 1 цаг 44 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 1 цаг 53 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 1 цаг 58 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 1 цаг 58 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 2 цаг 0 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 2 цаг 4 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 2 цаг 10 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 2 цаг 14 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 2 цаг 15 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цаг 15 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 2 цаг 22 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 2 цаг 30 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 2 цаг 32 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 3 цаг 56 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 3 цаг 57 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 4 цаг 1 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 4 цаг 3 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 4 цаг 7 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 4 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top