x

Унгар улсаас хандивласан амьсгалын аппаратыг авчрах асуудлаар Монголын талтай зөвлөлдөнө

Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрушански Борбалатай ярилцлаа.

-Унгар улсаас Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон. Унгарын Засгийн газар хэзээ энэ шийдвэрийг гаргасан бэ?

-Өнгөрсөн зургадугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Ганибал Унгар улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын Парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед Унгар улсаас Монгол Улсад ямар тусламж үзүүлж болох талаар санал солилцон ярилцсан юм. Үүний үр дүнд хоёр талын Элчин сайдын яамд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг хандивлах талаар Засгийн газартайгаа зөвлөлдсөн. Ингээд долдугаар сарын 14-ний өдөр болсон манай Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх 1481/2021 тоот шийдвэр, долдугаар сарын 16-нд энэхүү шийдвэр дээр үндэслэсэн тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлах юм. Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвартай төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой.

-33 ширхэг амьсгалын аппарат хэзээ манайд ирэх юм бол?

-Бид 30 хоногийн дотор 33 ширхэг амьсгалын аппаратаа Монголд авчрах бодолтой байна. Амьсгалын аппаратыг хүргэх асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөхөөр болсон.

-Монгол, Унгар улсын 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Хоёр улсын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд хүрсэн гэж та үзэж байна?

-Миний бие Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил тохиосон хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ойн үеэр нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн амаргүй байдал зарим ажлыг хойшлуулахад хүргэсэн. Гэсэн хэдий ч манай Элчин сайдын яам энэ жилийн нөхцөл байдалд уялдуулан “Унгарын соёлын өдрүүд” мөн Монгол дахь Польш, Чех, Словакийн Элчин сайдын яамдтай хамтран “Кино фестиваль” зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн Унгараас эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох талаар ч ярьж байна. Бид цаашдаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд бид энэ намар “Бизнес форум” зохион байгуулна.

Миний хувьд хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарыг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол дахь Унгарын Элчин сайдын яамны үйл ажиллагааны гол зорилгын нэг бол яах аргагүй Унгарын соёл, боловсрол, үндэсний зан заншил зэргийг таниулах явдал. Тиймээс энэ ажлын хүрээнд салбар тус бүрт ном товхимол гаргаж байна. Мөн бид Монгол Улстай кино урлагийн салбарт хамтран ажиллахаар ажлаа эхлүүлсэн байгаа. Удахгүй хамтран ажиллах хэд хэдэн санамж бичгийг үзэглэнэ.

-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?

-2015 оноос эхлэн Унгарын засгийн газар жилд 100 оюутан сургаж байсан бол манай улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш жилд 200 оюутанг сургахаар болсон. Манай улсад монгол оюутнууд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. 2015 оноос өмнө нь жилд 10-15 оюутан Унгарын тэтгэлэг авч суралцдаг байлаа. Хамгийн гол нь Монгол Улс ямар мэргэжлээр оюутнуудаа суралцуулах хүсэлтэй байна, тэр санал дээр тулгуурлан бакалавр, магистр, доктор зэрэг боловсролын бүх түвшинд суралцах боломжтой байдаг.

-Хоёр улс археологийн хамтын ажиллагаагаа сэргээсэн гэсэн. Энэ тухайд?

-60 жилийн дараа буюу 2021 оны зургадугаар сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээлээ. Өнгөрсөн зургадугаар сард Унгар судлалын хүрээлэнгийн Ерөнхий захирал Хорват Лугошшу Габор, Археологийн хэлтсийн захирал Мазулди Миклуш нар Монгол Улсад ирсэн. Одоо Монголын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтарч Улаанбаатарын Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна. Энэ жилийн малтлагыг манай Унгар судлалын хүрээлэн санхүүжүүлж байгаа. Бид уг малтлагын талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Мөн энэ намар Унгарт Хүннүгийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бодолтой байна. Энэ бүх ажил дээр Монгол Улсын Шинжлэх ухааны академитэй хамтарч ажиллана.

-Дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Унгар улс коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бид коронавирусийн эсрэг арга хэмжээний эхэнд иргэдээ вакцинжуулсан. Манай Засгийн газар иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулснаар өнөөдөр маскгүй явж байгаа. Өмнө нь өдөрт хэдэн мянган тохиолдол илэрч байсан бол вакцинд идэвхтэй хамрагдсанаар одоо өдөрт бараг 100 хүрэхгүй коронавирусийн тохиолдол илэрч байна. Саяхан манай улсад Европын хөлбөмбөгийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Стадион дүүрэн хүн тэмцээн үзсэн ч коронавирусийн халдвар гараагүй. Унгарын Засгийн газар иргэддээ пфайзер вакциныг хийсэн. Дашрамд дурдахад, Карико Каталин гэсэн Унгар эмэгтэй пфайзер вакциныг зохион бүтээхэд оролцсонд их баяртай байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 мин Завсрын сюртүктэй гахай 54 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 57 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 2 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 20 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 27 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 29 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 29 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 32 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 37 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 46 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 58 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 45 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top