x

Д.Дашпүрэв: Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад коммунизмыг татан буулгаагүй нь "алтан хараацай"-нуудын алдаа

УИХ-ын гишүүн асан, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

Д.Дашпүрэв: Зовлон гэдэг философийн утгаараа эрх чөлөөгүй хүний хувьд л  холбогдох асуудал-Та сайхан зусаж байна ууУлсын баяр наадам өнжсөн ч энэ амралтын өдрүүдийг яаж өнгөрүүлэв дээ?

-Манай гэр бүл Улаанбаатар хотдоо зусч байна. Ковидын улмаас хөдөө орон нутгаар явахад хүндрэлтэй болсон. Наадмын амралтын өдрүүдэд хөдөөг чиглэсэн хөл хөдөлгөөн их байлаа. Монголчууд жаахан сүргийн сэтгэл зүйтэй учраас бөөнөөрөө хөдөө явчихна лээ. Тэр хүмүүсийг хотдоо ирэхээр нь хөдөөгүүр аялах санаатай байна даа.

-Ковидын нөхцөл байдал үнэхээр амарүй байнаТөр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ямар бодолтой байна вэ?

-Засаг төрийн эрх барьж байгаа улсууд өөрсдөө хэлэлцээд зөв гэсэн шийдвэрээ гаргаж байх шиг байна. Хөндлөнгөөс иргэн хүний хувьд харахад өнгөрсөн оноос хойш их хүндхэн сарууд өнгөрлөө дөө. Сонгуулийн, улс төрийн хурц үе байлаа. Мэдээж төрийн эрх барьж байгаа хүмүүс улс төрийн эрх ашгаа бодож л арга хэмжээ авдаг болохоор яалтай билээ. Ерөнхийдөө Засгийн газарт олон нийт тийм ч сэтгэл дүүрэн биш байгаа. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа саатлаа. Дандаа халамжийн байдлаар явж байна. Энэ байдал удаан үргэлжлэхэд хэцүү. Зүүний үзэл бодол гэдэг чинь л энэ шүү дээ. Коммунистууд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байна. Ард түмэн тэднийг бүрэн хэмжээгээр нь дэмжиж сонгосон болохоор яалтай. Коммунистууд ч сонгуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар зохион байгуулчихсан.

-Нийгэм судалдаг эрдэмтэн хүний хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар та хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан хувьсгал болоод 30-аад жилийн нүүр үзэж байна. Энэ он жилүүд их түүхийн хувьд богино боловч улс төрийн үйл явдлын хувьд их цаг хугацаа. Жишээлбэл, 1921 онд Ардын хувьсгал болсноос хойш 30 жил өнгөрөхөд их зүйл болсон.

Монголд асар их хэлмэгдүүлэлт явагдаж, нийгмийн байгуулалтыг өөрчилсөн. Хуучин нийгмийн зарим бүлгүүдийг устгасан. 700 гаруй сүм хийдүүдийг газартай тэгшилсэн. Хувьсгал хийлгэсэн орныхоо эрх ашгийн үүднээс их юм хийсэн 30 жил байв. Ингээд 1951 он гэхэд нэлээд Х.Чойбалсан өөд болоод Ю.Цэдэнбалын үе эхлээд явлаа шүү дээ. Эндээс харахад 30 жил гэдэг бол XX болон XXI зуунд жинтэй үр дагавар авчирчээ гэдэг нь түүхээс харагдаж байна. Гэхдээ Ардчилсан хувьсгалын 30 жил өмнөх коммунист хувьсгалтай адилгүй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, ялангуяа алан хядлага явуулаагүй. Харин ч үндэснийхээ соёл уламжлалыг устгаагүй, шашин сүм хийдийн асуудал либералний явж ирлээ. Улс төрийн тэмцэл ч их байсан. Ардчилсан хүчин, ардчилсан намын гаргасан зарим алдаан дээр эсрэг улс төрийн хүчин айхавтар хорлонтой, хоржоонтой тоглолт хийж, улс төрийн нөхцөл байдал эвгүй тал руугаа өөрчлөгдөж байна.

-Энэ янзаараа явбал ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Бодит байдлаас үзэхэд хуучинсаг бодлоготой улс төрийн үзэлтэй хүмүүс их өнгийж ирж байна даа. Манайх уг нь улс төрийн гадаад бодлогын хувьд төвийг сахисан,янз бүрийн нийгмийн байгуулалтай улс оронтой тэгш харилцаад ямар нэг эвсэл холбоонд орохгүй гэсэн хуулийн томьёоллуудтай шүү дээ. Тэр нь цаашдаа хэр зэрэг хэрэгжих нь үү гэдэг дээр зарим асуудал гарч эхэлж байх шиг байна. Энэ бол тун их осолтой анхаарууштай зүйл л дээ.

Урд хөрш маань коммунист дэглэмтэй орон. Энэ дэглэмээ чангаруулж байна. Хойд орон капиталист маягийн дэглэмтэй. Өөрөөр хэлбэл, дарангуйлагч төртэй. Ийм хоёр орны дунд байгаа Монгол Улс нэлээд чөлөөтэй ардчилсан орон шүү дээ. Улс төрийн хүчнүүд чөлөөтэй эрх тэгш өрсөлдөөд ард түмэн ч сонголтоо хийгээд яваад болж ирсэн. Гэтэл коммунист угшилтай намууд удаан байхаараа онцгүй байдгийг нийгмийн туршлага харуулж байна.

-Гэтэл манай коммунист угшилтай нам төрийн эрхийг бүхэлд нь авч эрх мэдлээ улам бэхжүүлж байгаагаа ил далд өчнөөн л зарлах юм?

-Зүүн Европын бүх орнууд коммунист намуудаа татан буулгаж байгаад шинээр байгуулцгаасан. Коммунист нам нь коммунист намаа байгуулж болно. Гэхдээ коммунист харгислал явуулахгүй тийм намыг байгуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай улс төрийн хүчнүүд монгол ухаан л гаргасан юм байлгүй, зуун жил болж байгаа коммунист угшилтай намаа тараагаагүй. Хариу нь 30 жилийн дараа ирж л байна даа.

Нэг намын тогтолцоо яваад байна. 100 жилийн түүхтэй энэ нам 70 жилд нь дангаараа ноёрхож байсан. Хуучин системээ сэргээгээд Хятадын туршлагыг сайн судалдаг юм шиг байна. Өөрийгөө дагасан жижиг намуудыг байгуулдаг юм байна. Хятад олон намтай. Барууныханд харуулахад зорьсон юм шиг байгаа юм. Үнэн хэрэгтээ нэг л нам байдаг. Манай ардчилсан нам их зовлон туулж байна. Гэхдээ даваад гарчих байх гэсэн өөдрөг сэтгэлгээгээр харж байна даа.

-АН дотроо хагаралтай байна. Энд үзэл бодлын ялгарлаар талцаад байх шиг?

-Уг нь тэгж ялгарвал сайн л даа. Яагаад гэвэл 2000 онд одоогийн энэ АН нэрээр дөрвөн нам нэгдсэн. Тэр дотор зүүний үзэл бодолтой намууд байсан. Бүгдээрээ барууны чиг баримжаатай нам болох байх гэтэл гэдсэндээ хөлөө жийлцсээр байгаад өрсөлдөгч улс төрийнхөө хүчинд ашиглагдаад дуусч байна. Барууны үзэл бодолтой нам нь нэг талдаа гараад, зүүний талыг баримтлагч нь тусдаа гараад явбал сайн. Гэтэл тамга тэмдэг дээрээ бөөн юм болоод л байх шиг байна.

-Дээд шүүх хэн, хэнийг нь бүртгэхээс татгалзаад байгаа шүү дээ. Хоорондоо эвлэрээд ир гэдэг...

-Өнөөдөр хэн төр барьж байгаа билээ. Дээд шүүх тэдний талд л үйлчилнэ. Шүүх биеэ даасан байх ёстой гэдэг боловч үнэн хэрэгтээ янз бүрийн сувгаар улс төрийн өндөрлөгүүд нөлөөлдөг шүү дээ. Ямар ч байсан АН-ыг туйлдуулъя гэсэн бодолтой байх шиг байна. АН өөрийгөө аварч чадах байх гээд найдаж байна даа.

-АН-ын лидерүүдээс бүрдсэн Зөвлөхүүдийн танхим байгуулагдсан байна лээ. Та тэдэнд хэр найдаж байна?

-Хуучин барууны чиг баримжаатай талын улсууд зөвлөхүүдийн танхимд харагдаж байна лээ. Ийм хүмүүс зөвлөх юм чинь АН аятайхан зөв голдиролдоо орох байх гэж харж байгаа.

-Шинэ Ерөнхийлөгч ажлаа авангуутаа хилийн чандад суух Элчин сайдын нэр оруулж ирсэн. Нэг дор 25 хүнийг ингэж бөөндсөн нь гадаад талд Монголыг хэрхэн дүгнэхэд хүргэсэн бол?

-Намынхаа үзэл бодлын үүднээс асуудлаа шйдэж байгаа нь мэдээж шүү дээ.Яагаад гэвэл Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох эрхтэй. Өмнөх хүмүүс нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн томилгоо гэж үздэг юм байлгүй дээ. Энэ Ерөнхийлөгч өөрийнх нь тэргүүлж байгаа төрийг төлөөлөх хүмүүсээ Элчин сайдаар явуулж байгаа. Харин гадаад талд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч ийм бодлого явуулах нь гэсэн баримжаа өгч байгаа л даа. Коммунист угшилтай МАН-аас нэр дэвшиж сонгогдсон, тэр намын дарга байсан хүн цаашдаа Монголыг хэдэн жил удирдах юм, ийм хуучин коммунист маягийн бодлого явуулах юм байна даа гээд бодох биз ээ.

-Манай улс яагаад коммунизмаас татгалзаж болдоггүй юм бэ. Улс төрийн намууд энэ тал дээр ямар алхам хийх ёстой вэ?

-Коммунизм энэ 30 жилд дуусдаггүй юм байна. Тэр тусмаа манайх буруу явсан учраас. Зүүн Европын орнууд эргэж буцалтгүй коммунизмаас татгалзсан шүү дээ. Тэдгээр орнууд коммунист намыг тараагаад шинээр байгуулсан. Манай ардчиллын удирдагчид хувьсгал эхлүүлж байхдаа коммунист намыг тараагаагүй явсан юм. Өөрсдийнх нь алдаа тэр шүү дээ. Одоо хар толгой руугаа шаах хэрэгтэй.Ард түмэн бол ямар ч төрийн дор амьдарчихдаг. Чингисийн үед бөө мөргөлөө шүтээд, дунд зуунд лам нартаа мөргөөд амьдраад л ирсэн. Дараа нь коммунистуудад 70 жил залбираад амьдраад л болсон. Монголчууд төрийг маш сайн ойлгодог ард түмэн.

Дахин хэлэхэд, АН-ын хуучин удирдагчдын хамгийн том алдаа бол дэлхий нийтээр коммунист намыг тарааж байхад цус урсгана гээд эмээсэн. Нам тараахад юу гэж цус урсгах вэ. Хуулиар тараачихад л болох зүйл. Тэр олон орнууд бүгдээрээ тэнэгүүд биш шүү дээ. Алтан хараацайнуудын өөрсдийнх нь алдаа.

-Сөрөг хүчин бодлогын өрсөлдөөн явуулахгүй байна гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг. Харин таныхаар сөрөг хүчин ямаршуухан байна?

-Улс төрийн нэгдсэн платформ алга байна шүү дээ. АН-ынхаа платформ дээр барууны орнуудтай хамтын ажиллагааг дэмжсэн улс төрийн бодлого явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, марксизм, коммунизмыг эсэргүүцсэн зүүний нугалаануудыг эсэргүүцсэн улс төрийн тийм бодлогод нэгдвэл улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадна шүү дээ. Тэрнээс хүн тойрч нэгдээд явахгүй. Үзэл бодлоо тойрч нэгдэх нь зөв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.218.174)
    бат үүл гэж гай тараахгүй гэж зүтгээд ер нь их т1 хүн олон удаа ан намд их гай болсон
    2021 оны 07 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 15 цаг 7 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 16 цаг 18 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 16 цаг 18 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 16 цаг 19 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 16 цаг 20 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 16 цаг 21 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 16 цаг 22 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 16 цаг 23 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 16 цаг 28 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 16 цаг 33 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 16 цаг 35 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 16 цаг 37 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 16 цаг 39 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 16 цаг 40 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 16 цаг 41 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 16 цаг 42 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 16 цаг 43 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 16 цаг 44 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 16 цаг 45 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 16 цаг 46 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top