x

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ "E-MONGOLIA”-д нэмэгдлээ

2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 43.391 төрийн үйлчилгээг цахимаар болон оператораар иргэн, хуулийн этгээдэд хүргэсэн билээ.

Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn  системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.

Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn  порталаар  цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.

Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах

  4. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох

  5. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

  6. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

  7. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

  8. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

  1. Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

  2. Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл

  3. Авто тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

  4. Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

  5. Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

  1. Хяналтын камерын тодорхойлолт гаргах

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

  1. Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  1. Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлт

Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

  1. Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

  2. Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 мин Завсрын сюртүктэй гахай 53 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 56 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 1 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 19 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 28 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 28 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 31 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 36 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 45 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 57 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 44 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top