x

Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсэг байгуулжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Тэрээр "Авлигын эсрэг ажлын хэсэг байгууллаа. Өнгөрсөн 30 жилд авлигын эсрэг тэмцэл ямар үр дүнд хүрсэн тодорхой хэмжигдэхүүн тавьдаггүй байсан.

Энэ удаад Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүллээ. Монгол Улс "Авлигын төсөөллийн индекс"-ээр 180 улсаас 111 дүгээрт жагсаж байна. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд оруулах юм.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд салбар бүрийн төлөөлөл 15 хүнээс бүрдэнэ. Засгийн газрын үндсэн мөрийн хөтөлбөрт авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилт багтсан байдаг. Үндсэн хуулиар авлигын эсрэг гол тэмцэгч УИХ, Засгийн газар байдаг учир хамтарч ажиллана.

Тухайлбал энэ зундаа багтаж авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. Эрүүгийн болон Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барина.

Авлигын эсрэг ажлын хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй авлигын гэмт хэргийг бий болгож байгаа хөрс суурьтай нь тэмцэхэд гол анхаарлаа хандуулах юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 мин Завсрын сюртүктэй гахай 53 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 56 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 1 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 19 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 26 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 27 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 28 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 30 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 36 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 45 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 57 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 44 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top