x

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 23 хувиар багасжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 9369 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2796 (23 хувь)-гаар багаслаа.


Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2494 (34.3 хувь), хулгай 2011 (59.1 хувь), мал хулгайлах 336 (49.3 хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 207 (6.7 хувь), дээрэм 135 (54.7 хувь), хүрээлэн байгаа орчны эсрэг 117 (32.1 хувь)- аар, хөрөнгө завших гэмт хэрэг 115 (43.1 хувь)-аар багассан нь нөлөөлжээ.


Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 203 (2.4 дахин)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Өнгөрсөн 5 дугаар сард гэхэд 1706 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 638 (27.2 хувь)-аар багасахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 510 (38.1 хувь), залилах хэрэг 264 (38.7 хувь), хулгайлах хэрэг 149 (37.9 хувь)-өөр багассан нь нөлөөлжээ.

Түүнчлэн, 16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 44 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 (22.8 хувь)-аар багаслаа. Харин энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 3 (27.3 хувь)-аар цөөрчээ.


Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний 5 сард 74 тэрбум, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 21.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 2.9 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.2 (32.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Гэмт хэргийн улмаас хохирсон хүн дээрх хугацаанд 8.9 мянга болж, 391 (4.4 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4066 (45.5 хувь) нь эмэгтэйчүүд байв. Мөн хугацаанд 2998 хүн гэмтэж, 257 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 270 (8.3 хувь)- аар, нас барсан хүн 68 (20.9 хувь)-аар багасжээ.


Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сард хохирсон 8929 хүний 56 (0.6 хувь) нь 7 хүртэлх насных, 335 (3.8 хувь) нь 8-17 насных, 2363 (26.5 хувь) нь 18-29 насных, 2959 (33.1 хувь) нь 30-39 насных, 1901 (21.3 хувь) нь 40-49 насных, 1315 (14.7 хувь) нь 50 болон түүнээс дээш насныхан аж.


Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо мөн хугацаанд 6043 болж, өмнөх оны мөн үеийнхээс 547 (8.3 хувь)-гоор багаслаа. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 245 (4.1 хувь) нь 18 хүртэлх насных, 1027 (17 хувь) нь эмэгтэйчүүд аж. Дээрх 6043 яллагдагчийн 73 (1.2 хувь) нь 14-15 насных, 172 (2.8 хувь) нь 16-17 насных, 2351 (38.9 хувь) нь 18-29 насных, 1786 (29.6 хувь) нь 30-39 насных, 1192 (19.7 хувь) нь 40-49 насных, 469 (7.8 хувь) нь 50 ба түүнээс дээш насных байв. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард 28.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.7 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүн 14.8 (34.2 хувь) мянгаар, баривчлагдсан хүн 1200 (17.3 хувь)-гаар багассан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 7 мин Завсрын сюртүктэй гахай 59 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 2 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 7 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 25 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 32 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 34 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 34 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 37 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 42 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 51 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 3 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 50 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top