x

Саун, бассейн, фитнес, амралтын газруудтай Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээлээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Хотын дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар уулзалт хийв.

Дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. 

Саун, бассейн, фитнес, амралтын газруудыг зогсоосон хугацаа өчигдөрөөр дуусаж байна.

Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгажээ.  

Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар Хотын даргад хэлсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг. Үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм.

Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ

Хотын дарга Д.Сумъяабазар “Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа.

Тэрээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан юм.

Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээ бүх зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлж, хариуцлагын гэрээ зөвхөн хариуцлагын тухай ойлголт биш, ойлголцол, итгэлцэл юм гэдгийг дахин анхааруулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 4 цаг 53 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 4 цаг 57 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 4 цаг 57 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 5 цаг 0 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 5 цаг 2 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 5 цаг 4 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 5 цаг 8 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 5 цаг 8 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 6 цаг 9 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 6 цаг 21 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 6 цаг 45 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 7 цаг 54 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 8 цаг 18 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 8 цаг 43 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 8 цаг 50 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 9 цаг 5 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 цаг 28 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 9 цаг 33 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 9 цаг 35 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top