Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 27 цэгт 43 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 16.897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэлж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2607, II тунд 1310, нийт 3917 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Энэ өдөр 41 жирэмсэн эх, 12-15 насны 1673, 16-17 насны 549 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.029.568 иргэн дархлаажуулалтын I тунд, 888.289 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Ингэснээр нийт 2502 (20.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 26246 (25.9 хувь), 16-17 насны 16758 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаауулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.