x

“Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож байна

Жил бүрийн Долдугаар дугаар сарын 2-нд “Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулж байжээ.

"Парис-1924" зуны олимпын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргажээ. Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлч цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын ринг дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж.

Монгол Улсын хувьд, 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулсан түүхтэй.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус ТББ-д 100 хол давсан спортын сэтгүүлч нэгдээд байгаа билээ. МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин хоёр дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ажиллаж байв.

МССХ нь 1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элссэн байна. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ.

Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байгаа юм. Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

ОУССХ /AIPS/-ны гишүүний үнэмлэх нь олимп, ДАШТ, тивийн АШТ-ээс эхлээд олон улсын тэмцээн уралдааныг хилийн чанадад сурвалжлан монголчууддаа дамжуулан хүргэхэд тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чухал баримт бичиг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 17 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 9 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 12 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 18 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 35 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 42 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 44 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 44 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 47 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 52 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 1 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 13 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр...
Top