Өнөөдөр Улаанбаатар хотод 25 суурин цэгт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13815 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 6277, II тунд 1307, нийт 7584 иргэнийг дархлаажуулсан байна. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16.0 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаауулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.