Хүүхдийн эрхийг хамгаалж, эрсдлээс хамгаалж, хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг уриалж БИД ДААТГАХГҮЙ санаачлагыг Монре Даатгал - Monre Insurance даатгалын компани эхлүүлжээ.
Тус даатгалын компани "Үндэсний Их баяр Наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3-р зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй гэж заасан байдаг" тухай онцолсон байна.
Мөн "Хүнд хэцүү цаг үед зүй зохисгүй шийдвэр гаргаж хэрэгцээгүй мөнгийг Наадамд зарцуулах гэж буйг Монре даатгал ХХК эсэргүүцэж байна. Тиймээс бид хурдан морины уяач болон унаач хүүхдийг даатгахгүй" гэжээ.
Мөн Наадамтай холбоотой үйл ажиллагаа ямарваа нэгэн зүйлийг даатгахгүй, дэмжиж ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Түүнчлэн, бусад даатгалын компаниудыг уриалж буйгаа илэрхийлжээ.