МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга ажилтнаа бейсболын цохиураар цохиж буй бичлэг цахим сүлжээнд цацагдан, олны дургүйцлийг хүргэсэн.
Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн зүй бус энэ үйлдэлд хариуцлага тооцож, түүнийг өнгөрсөн тавдугаар сард ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Мөн Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж, хоёр жилийн өмнө болсон гэдгийг тогтоосон. Мөн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байна.
Харин энэ сарын 24-нд Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.