x

ӨМӨЗО: Цөлжилтийг бууруулж, ноолуур гаралтыг 50 хувиар нэмэгдүүлсэн малчдын туршлага

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг Зургаадугаар сарын 22-ноос 29-ны өдрүүдэд хоёр улсын найрамдлын хэлхээ холбоо болон өмнөд хөрш улсын ядуурлаас гарсан туршлага, ажил хэрэгч хамтын ажиллагааг олон нийтэд таниулан ажиллалаа.

Бид Зургаадугаар сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн өмнөд хошууны Нанс сууринд амьдардаг Сүлд багийн малчин Н.Хичээлтийнд зочилж, ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлж байгаа арга туршлагатай танилцлаа.

Малчин Н.Хичээлт нь Мэргэжилтэн Х.Баясгалангын боловсруулсан "нарны гэрлийг  хязгаарлаж, ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх" судалгааг аж ахуйдаа ашиглаж, ямааны ноолуурын гаралтыг 50 хувиар нэмэгдүүлж чаджээ. Тодруулбал, нэг ямаанаас дунджаар 500 гр ноолуур гардаг байсан бол одоо 750 гр илүүтэй ноолуур гардаг болжээ.

Мөн энэхүү арга нь малын үйлдвэрлэлийн гүйцэтгэл, өсөлт хөгжил, хээлтүүлэг, шинэ төрсөн ишигний жинд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Энэ нутагт тус аргыг Малчин Н.Хичээлтийнхтэй ижил 200 гаруй малчин айл ашиглаж, орлогоо нэмэгдүүлж амьдралаа дээшлүүлж байна.

Энэхүү арга технологи нь өвлийн улиралд илүү хүйтэн байх тусам ямаа ноолуурын ширхэг урт, өргөн, өтгөн болж, урин дулаан улирал болоход гууждаг гэсэн нийтлэг ойлголтыг өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, ноолуурын гарц нарны гэрлийн шууд тусгалтай урвуу пропорционал хамааралтай гэсэн үг. Энэхүү байгалийн хуулийг дагасан ямааг үржүүлэх, ноолуурын гаралтыг сайжруулах арга техникийг Өвөрмонголчууд “Нарны гэрлээр зохицуулсан ноолуурын ямааны тэжээн үржүүлэх техник” гэж нэрлэсэн байна.

Жил бүрийн Тавдугаар сарын 15-наас Аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 09:30 ± минутаас 16:30 ± минутад ямааг хээрээр бэлчээрлүүлнэ. Харин 16:30 ± минутаас дараагийн өдрийн 09:30 ± минут хүртэл ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх тусгай саравчинд хашаална.

Энэ хугацаанд ямааг нарны тусгалгүй, байлалийн үзэгдлээр харуй бүрий болж буй мэт орчинд байлгадаг байна. Харин ямааг бэлчээрт гарсан хойно нь саравчинд агаар сэлгэж, ариутгал хийдэг байна. 

Бусад мал маллагааны арга нь уламжлалт буюу манай улсын мал аж ахуйтай ижил ажээ. 

Мөн бэлчээрийг хязгаарласнаар цөлжилт ихэссэн энэ нутагт өвсны ургалт сайжирч эхэлжээ.

Бидний ажлыг дэмжин ярилцлага өгөхөөр малчин Н.Хичээлтийнд ирсэн мэргэжилтэн Х.Баясгалан арав гаруй жилийн турш судалж туршсан өөр нэгэн арга технологийг энэ нутагт ашиглаж, их амжилттай байгаа тухайгаа танилцуулсан юм.

Энэхүү арга нь дасан зохицох чадвар сайтай нутгийн ганц хөврөлт эм хонийг олон хөврөлтэй, дөрвөн улиралд ороо ордог жижиг сүүлт хоньтой эрлийзжүүлж гаргасан f1 үеийг эх мал болгон ашиглаж, дараа нь гадаадын цэвэр үүлдрийн махны чиглэлийн эр хоньтой эрлийзжүүлэн f2 үеийн хурга гаргаж авчээ.

Энэхүү загвар хонийг жилд нэг хөврөл, нэг хургатай байдаг гэх үндсэн ойлголт ба нэг удаа зардаг уламжлалт аргыг өөрчилсөн юм. Энэхүү арга нь цөөн тооны малаас олон төл тосох, өвсний ургалтыг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн үр ашиг, бүтээгдэхүүний чанар, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэн, малчдын амьжиргааг сайжруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 17 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 9 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 12 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 17 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 35 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 42 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 44 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 44 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 47 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 52 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 1 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 13 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр...
Top