x

Монгол Улсын ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН-ийг танилцууллаа.

Энэ оны хувьд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгууллаа.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ.

Өнгөрсөн оны хувьд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар агшсан. Уул уурхай, олборлох салбар, үйлчилгээ, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь ДНБ-ий хэмжээ буурахад нөлөөлсөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бол Татварын ерөнхий газрын мэдээллээр 27,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. 132,000 аж ахуйн нэгж татварын тайлан ирүүлсэн ч үүний 98,000 буюу 74.2 хувь нь Х тайлан ирүүлжээ.

Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он түүхэн сорилттой, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй, хүнд жил болж өнгөрсөн билээ. Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусний тархалтаас улбаатай энэ удаагийн эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэйд тооцогдож байгаа юм.

2020 оны хувьд бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, иргэдийн худалдан авах чадвар доройтсон, нийлүүлэлт доголдсон, бүхий л салбарын бүтээмж унасан. Дэлхий эдийн засаг ч тодорхой бус байдалд орж, төлөвлөж байгаагүй зардал, сорилт аж ахуйн нэгжүүдийн хувьд гэнэт бий болсон. Эдгээр нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн эрэмбэ, дарааллыг ихээхэн өөрчилж, шинэ шинэ салбар урагшлах, зарим нь ухрах нөхцөлийг бүрдүүлжээ.

2020 ОНЫ ТОП 100 ААН-ИЙН ЭХНИЙ 10 БАЙРТ:

  1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

  2. Эрдэнэс Тавантолгой ХК

  3. Оюу Толгой ХХК

  4. Хаан банк

  5. Энержи Ресурс ХХК

  6. Улаанбаатар төмөр зам ХНН

  7. Худалдаа хөгжлийн банк

  8. Ти Ти Жи Ви Си Өү ХХК

  9. Голомт банк

  10. АПУ компани тус тус оржээ.

ТОП 100 ААН-ийг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ сүүлийн 20 жилийн 19-т нь уг жагсаалтад багтаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 743.9 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. 2020 онд тус үйлдвэр 11,700,00 тн зэсийн баяжмал олборложээ.

ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ ХЭЛБЭРЭЭР

  • 87 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани

  • 9 хувьцаат компани,

  • 2 төрийн өмчит хувьцаат компани,

  • 2 төрийн өмчит компани байна.

ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ САЛБАРААР:

  • Худалдаа үйлчилгээ 28

  • Уул уурхай, олборлох үйлдвэр 24,

  • Газрын тосны хангамж 10,

  • Барилга, зам 9,

  • Хүнсний үйлдвэрлэл 7,

  • Банк санхүү 6,

  • Харилцаа холбоо 6,

  • Хүнд үйлдвэр 5,

  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж 2,

  • Тээвэр ложистик 1,

  • Хөнгөн үйлдвэр 1

ҮЗҮҮЛЭЛТ ТУС БҮРТ ТЭРГҮҮЛСЭН 10 ААН

БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Оюутолгой ХХК

2

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

3

Эрдэнэс-Таван толгой ХК

4

ХААН Банк

5

Улаанбаатар төмөр зам ХНН

6

Энержи Ресурс ХХК

7

Худалдаа Хөгжлийн Банк

8

Голомт Банк

9

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

10

Бодь-Интернэшнл ХХК

ТАТВАРЫН ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

Эрдэнэс-Таван толгой ХК

3

Оюутолгой ХХК

4

Энержи Ресурс ХХК

5

НИК ХХК

6

АПУ ХК

7

Шунхлай ХХК

8

Голомт Банк

9

Лекс-Ойл ХХК

10

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

АЖИЛЛАГСДЫН ТООНЫ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

ХААН Банк

3

Төрийн Банк

4

Оюутолгой ХХК

5

Говь ХК

6

Таван толгой түлш ХХК

7

Номинтав Трейд ХХК

8

Улаанбаатар төмөр зам ХНН

9

Голомт Банк

10

Энержи Ресурс ХХК

АШГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

2

М Си Эс холдинг ХХК

3

Эрдэнэс-Таван толгой ХК

4

ХААН Банк

5

Хүрэн толгой коал майнинг ХХК

6

Тийсс Монгол ХХК

7

Ти Ти Жи Ви Си Өү ХХК

8

АПУ ХК

9

Бодь-Интернэшнл ХХК

10

Баян Айраг Эксплорэйшн ХХК

ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЭРЭМБЭЭР

#

Нэр

1

Эрдэнэс-Таван толгой ХК

2

Эрдэнэс Монгол ХХК

3

Петрочайна Дачин Тамсаг ХХК

4

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

5

Монголын алт (МАК) ХХК

6

ХААН Банк

7

Худалдаа Хөгжлийн Банк

8

Улаанбаатар төмөр зам ХНН

9

Энержи Ресурс ХХК

10

Болдтөмөр Ерөө Гол ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 31 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 24 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 26 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 32 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 49 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 56 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 58 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 58 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 1 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 6 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 16 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 28 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top