x

ӨМӨЗО: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цөл газрын усан үзмийн дарс

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” цахим сурвалжлага тав дахь хоногтоо үргэлжилж байна. 

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг өчигдөр буюу 25-ны өдөр ӨМӨЗО-ны Ухай хотын Ханьсэнь дарсны хүрээлэнд зочиллоо. 

Ханьсэнь дарсны хүрээлэнг 2008 оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Хүрээлэнгийн нийт талбай 247 га, Европ хэв маягийн гоёмсог барилгуудтай. Дарсны хүрээлэн нь зөвхөн цөлийн өвөрмөц онцлог бүхий усан үзмийн мод тариалж, өндөр чанартай дарс үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлээ тасралтгүй хөгжүүлсэний үр дүнд хөдөө аж ахуйн дарс үйлдвэрлэх чөлөөт орон зай болж, дарсны соёлыг аялал жуулчлал хэлбэрээр түгээн дэлгэрүүлсэн орчин үеийн соёлын салбарын өвөрмөц шинэ түшиц болжж чаджээ. Тиймээс 2011 онд “Хятадын AAA зэрэглэлийн аялал жуулчлалын бааз” хэмээн нэрлэгдсэн байна.

Мөн 2014 онд Өвөр Монголын Ханьсэнь усан үзмийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнг байгуулж, улсын зэрэглэлийн үзмийн дарсны мэргэжилтэн, улсын дарс шүүмжлэгч гишүүд, улсын зэрэглэлийн дарс амтлагч, хүнсний аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн, судлаачид багтсан 45 хүний бүрэлдэхүүнтэй технологийн инновацийн багтай болжээ.

Ханьсэнь технологийн инновацийн багийн судлан гаргасан Ханьсэнь цөлийн органик дарсыг дотоод, гадаадын мэргэжилтнүүд, дарс сонирхогч, хэрэглэгчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Ази, Европ, Америк гурван тив, 12 улсад (Франц, Их Британи, Герман, Америк зэрэг) нийт 25 удаагийн олон улсын үзмийн дарсны мэргэжлийн тэмцээнүүдэд оролцож, 106 төрлийн шагнал хүртэж амжсан байна. Үзмийн дарсыг гурван сарын хугацаанд нэрж боловсруулдаг бөгөөд дараа нь тусгай зориулалтын торхонд гурван жил дарсны эцэст бүрэн амтыг олдог аж. 

Энэ жил БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хамтарсан сурвалжлагын баг Хятад, Монголын найрамдлын хэлхээ холбоо болон өмнөд хөрш улсын ядуурлаас гарсан туршлага, ажил хэрэгч хамтын ажиллагааг олон нийтэд таниулах зорилготой юм. Арга хэмжээ Зургаадугаар сарын 22-ноос 29-ны хооронд үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 33 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 25 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 28 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 33 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 51 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 58 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 0 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 0 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 3 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 8 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 17 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 29 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top