x

Ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно гэв

Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй холбогдож өөрийн санаачлагаар уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зуржээ.

Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.

Мөн үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн зүгээс эмч нарын илүү цагийн урамшуулал, өрхийн эмнэлгүүдэд олгож эхэлсэн 70,000 төгрөгийн санхүүжилт, вакцинжуулалтын хатгалтын мөнгө нь анхан шатан дээрээ шилжиж ирэхгүй байгаа талаар мэдээллийг солилцов.

Коронавируст КОВИД-19 өвчний хөнгөн хэлбэрийг гэрээр нь хянаж буй өрхийн эмнэлгүүдэд 70,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй. Өнөөдрийн байдлаар 85 өрхийн эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж 500 гаруй сая төгрөгийг өрхийн эмнэлгүүдэд шилжүүлсэн гэдгийг Даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдэгдлээ.

Үүнээс гадна вакцинжуулалтын тарилт бүрт 5,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлэхээр шийдвэр нь гарсан. Үүний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн 7 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газарт 3 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан дүүргүүдэд 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг тэрбээр өглөө.

Эрүүл мэндийн яамны зүгээс эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагыг шахаж ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Мөн авсан санхүүжилтээрээ эмнэлгүүд эмч, ажилчдадаа илүү цаг, урамшуулал, цалин хангамжийг нэмж өгөх бололцоог бүрдүүлсэн гэдгийг дуулгав. Энэ дагуу зарим эмнэлгийн удирдлага ажилчдынхаа цалинг нэмж, урамшуулал өгч байгаа талаарх сайн жишээг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл танилцуулсан юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс санхүүжилтийг дор бүр нь шийдвэрлэж байгаа. Гагцхүү өрхдөө дүүрэг нь дүүрэгтээ нийслэлийн эрүүл мэндийн газар нь хуваарилах ёстой. Энэ хуваарилалт нь яагаад гацаад байна. Юунаас болоод очихгүй байна гэдгийг яамны зүгээс анхааруулж, зохих шийдвэрийг гаргаж байгаа. Үүн дээр нэмээд үйлдвэрчний эвлэлийн байгууллага судалж, бас мэдээллийг зөвөөр ойлгуулах шаардлага байгаа талаар уулзалтаар хөндөгдөв.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ.

Цар тахлын энэ хэцүү цаг үед эмнэлгийн удирдлагууд менежментээ сайжруулж, эмч ажилчдынхаа цалин хангамжийг өсгөх, урамшууллыг өгөх бололцоог гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож өгсөн. Гэтэл үүнийг ашиглаж чадахгүй эмч, ажилчдаа хохироож буй эмнэлгийн удирдлагууд байна. Тэдэнд анхааруулах арга хэмжээ авч, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг яамны удирдлага уулзалтын үед мэдэгдлээ.

Эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх бүх арга хэмжээг авч ажиллана

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үеэр танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 31 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 24 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 26 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 32 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 49 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 56 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 58 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 58 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 1 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 6 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 16 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 28 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top