x

Ж.Пүрэвжамц: Шугам сүлжээний засварыг тохижилт эвдэж сүйтгэхгүйгээр хийдэг болно

Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцтай ярилцлаа. 

-Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн чиг үүргийг танилцуулна уу?

-Манай хэлтэс нь салбарын урт болон дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, урсгал засварын гүйцэтгэлд хяналт тавих, инженерийн шугам сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үндсэн чиглэлтэй, арван долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

-Танай байгууллагын харьяанд ямар байгууллагууд хамаардаг вэ?

-Гурван Түгээх төв,  Хэрэглэгчдэд үйлчлэх арван зургаан төвийн инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийг хурдан шуурхай засварлаж, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй. Халаалт, халуун, хүйтэн усны зэрэг 899.5 километр инженерийн шугам сүлжээтэй. Харин Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 380 гаруй километр, Ус сувгийн удирдах газар 860 километр шугам сүлжээтэй байдаг. Өвлийн оргил ачааллын үед, насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд гэмтэл гарсан үед бид тухайн газар нь хэсэгчилсэн засвар хийдэг. Энэ жилийн зуны их засварын төлөвлөгөөнд найман газрын шугам сүлжээг бүрэн солих төлөвлөгөө гаргасан. Инженерийн шугам сүлжээг солиод 20 жилийн дотор дахин засвар шинэчлэл хийх ёсгүй. 2022 оноос эхлэн инженерийн шугам сүлжээг бид хагас нэвтрэх шугам оруулж солино. Энэ нь уламжлалт технологиор солихгүй гэсэн үг.  Ингэснээр шугам сүлжээнд гэмтэл гарлаа гэхэд маш хурдан засварлах боломжтой болно. Газар дээр байгаа тохижилтыг эвдэж сүйтгэхгүйгээр шугам сүлжээний засварын хийнэ гэсэн үг юм.

-Үйл ажиллагаандаа ямар техник технологи нэвтрүүлж байна вэ?

-2010 оноос төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. “Ус чандмань эрдэнэ” төслийн хүрээнд  бид усны даралт бууруулах хаалт хэрэглэж эхэлсэн. Жишээлбэл, ус дулаан дамжуулах төв нэг давхар байр ч байсан арван давхар байр ч байсан  хамгийн дээд талын айл дээр усны даралтыг тооцоолж гаргадаг. Бид 2018 оноос искада системийг нэвтрүүлж байгаа. Энэ нь алсын зайн хяналт, удирдлагын систем буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэдээлэл технологийн төхөөрөмж, шугам сүлжээ ашиглан удирдан хянаж, мэдээллийн сан бүрдүүлэх систем юм. Ус, дулаан дамжуулах төвийг интернетэд холбоод хүссэн байршлаасаа тоноглолыг явуулж тодруулгыг хийж, зогсоох боломжтой болж байна. Ус, дулаан дамжуулах төвүүдийн горим, тохиргоог орчин үеийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан хийж байгаа учраас хэрэглэгчдэд очих халаалт, хэрэгцээний халуун ус, усан хангамжийн хүртээмжийг чанартайгаар хүргэдэг. Мөн гэмтэл, саатал гарсан үед ээлжийн жижүүрт шуурхай мэдэгдэж, арга хэмжээ авч хэрэглэгчдийн хэрэглээг тасралтгүй, найдвартай хангадаг юм.

-Хэдэн төв искада системд холбогдсон бэ?

-Манай байгууллага 2018 оноос эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаар ус, дулаан дамжуулах зургаан төвийг искада системд холбосон. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааг ОСНААУГазрын удирдлагын төв болон салбар газрын ээлжийн инженерүүд хянан ажиллаж байдаг. Нэг машинист хэд хэдэн ус, дулаан дамжуулах төвийг интернетийн сүлжээнд холбогдон удирдан ажиллах боломжтой болсон. Ингэснээр ажилтан, албан хаагчдын ажлыг хөнгөвчилж байгаагаараа давуу талтай.

-Цаашид ус, дулаан дамжуулах хэдэн төвийг искада системд холбох бэ?

-ОСНААУГазар 2021 онд өөрийн хөрөнгө оруулалтаар 191, 120, 121 дүгээр ус, дулаан дамжуулах төвүүдийг искада системд холбох ажлыг эхлүүлж байгаа. Ирэх жилүүдэд бусад төвүүдийг үе шаттайгаар искада системд холбон, диспетчер нэгдсэн удирдлага хяналтад шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Цэвэр, бохир усны ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-ОСНААУГ-ын хэмжээд 114 мянган айл өрх, 85 мянган аж ахуйн нэгжид Ус сувгийг удирдах газраас ус худалдан авч, ус дулаан дамжуулах том болон бага төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг. Бидний бодлого бол усны алдагдал, орлого болоогүй ус гэхээсээ илүү “Зөв айл зөв хэрэглээ” гэсэн уриатай ажиллаж байна. Дээрх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг татан төвийн ус сувгийн төв шугамд нийлүүлэн цэвэрлэх байгууламж руу явуулдаг. Мөн цэвэршүүлсэн усыг дахин ашиглах бодлого барин ажиллаж байна. Манай байгууллагын хэмжээнд 32 авто угаалга байдаг. Авто угаалгын төвүүдэд цэвэршүүлсэн усыг дахин ашиглах технологи нэвтрүүлж эхлээд байна. Хэрэглэгчид бүх зүйлдээ ундны усаа хэрэглэдэг. Улаанбаатар хотод саарал усны хэрэглээ маш бага. Саарал усны хэрэглээг нэвтрүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. 2030 гэхэд цэвэр усны нөөц шавхагдах магадлалтай гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс цэвэр усаа гамнаж, саарал усны технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Орон сууцанд амьдарч байгаа айл өрхийг усны тоолуурт холбох ажил ямар шатандаа явж байгаа вэ. Хэдэн айл өрхийг усны тоолуурт холбосон бэ?

-Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу айл өрхүүдийг усны тоолуурт холбох ажил хийгдэж байгаа. ОСНААУГ-ын тоолууржуулах ажил 79.7 хувьтай байна. Үлдсэн 20.3 хувь буюу 29 мянган айл өрх тоолуургүй байгаа. Иргэд тоолуур авах санхүүгийн боломжгүй болон тоолуур тавиулах хүсэл сонирхолгүй байна. Мөн инженерийн шугам сүлжээ нь тоолуур тавих боломжгүй угсрагдсан газрууд ч байна.

-Смарт тоолуурын талаар мэдээлэл өгнө үү?

-Бид смарт тоолуурыг дэмжин ажиллаж байгаа. Смарт тоолуурыг нэвтрүүлснээр бидний ажлыг маш их хөнгөвчлөх юм. Айл өрхүүдээс тоолуурын заалт авах гэж тав тухыг алдагдуулахгүй байх зэрэг давуу талуудтай. Гэвч инженерийн шугам сүлжээний угсралтаас хамааран айл өрхүүд олон смарт тоолуур тавих шаардлага гарах юм. Смарт тоолуур нь одоогийн хэрэглэж байгаа механик тоолуураас үнэтэй учир иргэдийн санхүүгийн боломж тэр бүр хүрэлцээгүй байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 34 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 26 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 29 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 34 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 52 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 59 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 1 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 1 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 3 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 9 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 18 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 30 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top