x

Д.Сумъяабазар: Хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход үзэл баримтлал чиглэж буй юм.

Хуулийн төслийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазараас тодрууллаа.

-Өнөөдөр өргөн барьсан хуулийн төсөл Улаанбаатар хотод эдийн засаг, хууль, засаглалын хувьд маш том өөрчлөлт, шинэчлэлтийг авчирна гэж үзэж байгаа шүү дээ. Хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-1992 оны Үндсэн хууль батлагдсан үеэс залгуулаад 1994 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулан баталсан байдаг. Улаанбаатар хотын өнөөгийн асуудал 30 жилийн хугацаанд бий болсон. Нэг ёсондоо хуримтлагдаж ирсэн асуудал. Энэ нь санхүүгийн болон засаглалын хувьд чадамжгүйгээс болоод шийдэгдэж чадахгүй байсан.

Хот гэдэг бол их айл. Сая 500 мянга гаруй иргэдтэй, 150 мянга гаруй бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөнгөний эргэлтийн 85 хувь, эдийн засгийн 67 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэ том эдийн засгийг өнөөдөр бид хэрхэн зөв зүйтэй залж, зохицуулж өгөх вэ гэдэг нь маш чухал асуудал болоод байна. Нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал бол манай улсын тулгамдаж байгаа асуудал гэсэн үг. Тиймээс энэ удаагийн Засгийн газар нийслэл хотын хөгжлийг түүчээлж, шинэ шатанд гаргах эрх зүйн талаас нь бодит дэмжлэг үзүүлэх, санхүү, эдийн засгийн талаас нь дэмжих шийдвэр гаргасан. Үүнийг дагаад суурь бүтцүүдийг дэмжинэ. Үүний ард олон зуун ажлын байр бодитоор нэмэгдэнэ. Тэгэхээр амьдрал ахуйг өөдөө татах, Улаанбаатар хотын ДНБ-ийг нэмэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгох алсын зорилготой байгаа. Тэгэхээр яаралтай энэ хуулийн төслийг авч хэлэлцээд, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орохоор байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд ямар зохицуулалт орох бол, ямар боломжууд иргэдэд ирэх бол гэсэн хүлээлт өндөр байгаа. Улаанбаатар хотын татварын зохицуулалтыг дэмжих эрх зүйн боломжийг нээх, хотын засаглалын уялдаа холбоог хангаж ажиллах боломжийг бүрдүүлдэг тогтолцоог бий болгох зохицуулалт нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Энгийн үгээр хэлбэл, манай Улаанбаатар хотын дүрмийн зохицуулалт гэсэн үг. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотод гаднын хөрөнгө оруулалтыг татах, хот тулгамдаж буй дэд бүтцийн асуудал, дэд төвүүдийн асуудал, хурдны зам, төмөр замын, гүүрэн байгууламжууд, инженерийн байгууламжууд, сувагчлал, үер усны хамгаалалтыг бэхжүүлэх, Сэлбэ, Туул голын ай сав дагуух газрыг хамгаалах, Богд хан уулынхаа газар нутгийг давхар хянах тогтолцоог бий болгох юм.

Хотын ачаалал даац бол хэрээс хэтэрсэн. Жишээ нь түгжрэлийн асуудал. Үүнийг зохицуулахын тулд эхлээд эрх зүйгээ нээн санхүү эдийн засаг, гаднын хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтрах, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээс орон сууцууд дээр урт хугацааны хөгжлийг дэмжсэн бонд гаргах, гаднын зээл тусламжаар асуудлаа зохицуулна. Үүнийг дагаад боловсон хүчин, бодлогын асуудал яригдана.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж байгаа гэсэн?

-Энэ хуулиар хотын даргын статус Засгийн газрын гишүүний түвшинд очно. Нийслэлийн Засаг дарга өөрөө Засгийн газрын хуралдаанд асуудлаа оруулж, хэлэлцүүлдэг болно. Зөвхөн мэдээлэл сонсох төдий биш. Мөн УИХ-д асуудлаа танилцуулдаг болно. Олон салаа бодлогоор явж ирсэн. Олон оролцогчтой боловч хариуцлага хүлээх хүн байдаггүй. Тэгэхээр энэ хуулиар хотын даргын статус өөрчлөгдөж дээрх асуудлууд шийдэгдэнэ.

-Хууль батлагдсаны дараа засаглалын хувьд шинэчлэлт хийгдэнэ гээд байгаа шүү дээ. Энэ талаар?

-Хүний нөөцийн багаа бүрдүүлэх, сайн засаглал дээр суурилсан, зөв мэргэжлийн улсуудыг багтаа авах, инженерийн байгууламж, зам гүүрийн байгууламж, цэцэрлэгжүүлэгч, цахилгааны инженер, усны инженерүүд гэхчлэн тодорхой өөрчлөлтүүдийг хотод хийхээр бодож байна. Үүний төлөө бид ажиллана.

Засгийн газраас маш том дэмжлэг ирнэ. 420 тэрбум ч биш бусад эх үүсвэр дээр ч гэсэн ярилцаж, шийдэх асуудлууд байгаа. Хотын асуудал бол улсын асуудал.

-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдсан. Түр хороо ямар оролцоотой байх вэ?

-Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог түүхэндээ анх удаа байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хоттой холбоотой маш олон хуулийн зохицуулалтууд байгаа. Зөвхөн эрх зүйн байдлын тухай хуулиар хязгаарлагдахгүй. Араас нь газрын асуудал, хот байгуулалтын асуудал, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөв санхүү, мөнгөний асуудал, гадаадын зээл, тусламж, байгаль орчинтой холбоотой асуудал, усны тухай хуультай холбоотой асуудал, эдэлбэр газартай холбоотой асуудал, дагуул хотын асуудал гэх мэт маш олон хуулийн асуудлууд Их хурлаар орно. Тиймээс УИХ бодлогын түвшинд  дэмжлэг үзүүлж, Түр хороог байгуулсан.

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ажиллаж байгаа. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  зэрэг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн Ардчилсан намын гишүүд, орон нутгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг 20 гаруй гишүүд дэмжиж байгаа. Хотоо гэх сэтгэлтэй гишүүд энэ цаг үед нэгдэж байгаа нь Улаанбаатар хотод гол бодлогын дэмжлэг үзүүлэх суурь хүч болж байна гэж үзэж байгаа.

Хотын даргын хувьд ч итгэлийг нь алдахгүй, хамтын хүчээр зүтгэж, бүтээн байгуулалт, нийгмийн дэвшил авчрах, хууль эрх зүй болон засаглалын шинэчлэл авчрах том ажил руу Засгийн газар, Их хурлынхаа дэмжлэгтэйгээр Нийслэл нь гол зангидах хүч нь болоод ажиллана. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч маань ч бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

-Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 29 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 22 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 24 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 30 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 47 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 54 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 56 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 56 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 59 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 4 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 14 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 26 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top