x

Адууны аж ахуй: Ядуурлыг бууруулсан ӨМӨЗО-ны туршлагаас суралцъя

“Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлага үргэлжилж байна. Сэтгүүлчдийн хамтарсан баг өчигдөр буюу 24-ний өдөр Баяннуур хотын Хангин хойд хошууны Маньхүй суурингийн адууны аж ахуйтай танилцлаа.

Хайлүн адууны аж үйлдвэрийн паркийг анх 2016 оны аравдугаар сард орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах зорилгоор 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж байгуулжээ. Тус аж ахуй өнөөдөр 1600 метр квадрат талбайтай, 176 адуутай аж. Үүнээс Английн цэвэр цусны үүлдрийн адуу, Нидерланд, Араб зэрэг гадаадаас авчирсан 16 адуутай байна.

Адууны аж үйлдвэрийн парк нь спортын морь үржүүлэх, үүлдрийг сайжруулах, хурдан морины бэлтгэл, уралдаан тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ Маньхүй суурингийн ядуу буурай 42 өрхийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор гэрээ байгуулж, ажиллуулдаг. Тэдгээр гэр бүлд 2018 онд 2000 юань, 2019 онд 3200 юань, 2020 онд 3200 юаны хөрөнгийн хуваарлалт хийжээ. Нутгийн адууны үүлдэрийг сайжруулах, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мэргэжлийн морин спортын сургалт зохион байгуулах гэх зэргээр ажлын байрыг бий болгож, нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгож амьдралыг нь өөд татаж яваа.

Паркын захирал Сү хүрэн зүсмийн морины тамгыг харуулаад "Титэм тамгыг зөвхөн хамгийн ховор, эрдэнэ болсон моринд тамгалдаг" гэв. Энэ морь Дубайн хааны хүлэг байжээ. Хүрэн  морь нь одоогийн ханшаар 10 сая юанийн үнэтэй.

Тус аж ахуйд үржүүлж байгаа адуунаас хамгийн үнэтэй нь Араб болон Англи цэвэр цусны адуунууд. Тэдгээр нь улсдаа төдийгүй олон улсад хамгийн сайн удамтайд тооцогддог байна. Адууны аж ахуйг эрхлэгчид алдартай морьдын удамд ихээхэн анхаарал хандуулдаг тул морьдын гарал үүслийг тодорхой байлгахад онцгой анхаардаг байна.

МаньХүй суурин бол эрт дээр үеэс хойд бүсэд морьдыг тэжээн үржүүлсэн нутгийн нэг. Тиймээс Хангин хойд хошуунд соёл, аялал жуулчлалын шинэ нэрийн хуудсыг бий болгож, дотоод, гадаадаас ирсэн жуулчдад Хангин хойд хошууны түүх, соёл, өөрчлөлт шинэчлэлтийн ололт амжилтыг таниулах зорилгоор тус паркийг байгуулжээ. Зураг шиг үзэсгэлэнт байгальд улирлын сайханд Хангин хойд хошууны адууны соёл, хөгжилтэй танилцаж, дэлхийн хамгийн сүрлэг, хийморлог адгуус болох агт морьдыг таньж, өөрийн биеэр унаж, хурд хүч, сүр жавхланг биеэр мэдрэх боломжтой.

Аж үйлдвэрийн парк нь спортын морь үржүүлэх, сайжруулахаас гадна хурдан морины бэлтгэл, өрсөлдөөнт тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хоршоо хэлбэрээр айл өрхүүдийг нэгдсэн журмаар гүүтэй болгосон тул орон нутгийн иргэд адуу тэжээх, адууны өвс тэжээл тарьж ургуулах ажлыг бас давхар гүйцэтгэдэг байна.

Зөвхөн нэг гүү 50000 юанийн үнэтэй, манайхаар бол 15-20 сая төгрөг. Тиймээс иргэд өөрсдөө 20 мянган юань гаргаж, аж ахуйн нэгж 30 мянган юанийн хөрөнгө оруулжээ. Гүү унагалсан тохиолдолд хоршоо нь унага тус бүрийг 15 мянган юаниар худалдан авч, өвс, тэжээлийгч ч мөн л орон нутгийн иргэдээс зах зээлийн үнээр худалдан авна. Ингэснээр тариаланчид хөрөнгө оруулалтаа 2 жилийн дотор буцаан татаж, ашиг олох боломжтой болсон байна.

Харин морин спортын сургалт бэлтгэлийн төв нь гадаадын морин спортын сургагч багш нарыг урин ажиллуулж, морин спорт сонирхогч, ажил эрхлэгчдэд заавар зөвлөгөө өгөх, морь унах, тоглолт үзүүлэх, саад давах зэрэг бэлтгэл сургуулилт хийдэг.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 25 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 17 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 20 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 25 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 43 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 50 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 52 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 52 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 55 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 0 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 9 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 21 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top