x

ЦААШИД ТЭВЧИХГҮЙ НЬ: Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг ААН-үүд үүрмээргүй байна

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн, фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болсон. Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргаад байна.

Уг шийдвэрт амралтын газрууд ч багтаж байгаа бөгөөд 10 хоног үргэлжлүүлэн ажиллахгүй юм. 

Тэгвэл өнөөдөр энэхүү шийдвэртэй холбоотойгооор ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллагуудын зүгээс мэдэгдэл гарган цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ цахимаар УОК-т хүргүүлсээр байна.

Тодруулбал, зарим мэдэгдэлд "Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.

Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?! Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү?! Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна. Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.

Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.

УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ, ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.

Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу" гэжээ.

Дахин нэг мэдэгдэлд "Манай байгууллага нийт 45 ажилтантай, ажилтан бүрийн ард 4 гишүүн байгаа гэж үзэхэд 180 Монгол улсын иргэний ахуй амьдрал энэ байгууллагатай салшгүй холбоотой байна. Бид төр засгаас халамж харж, тэтгэвэр тэтгэмж нэхэж, тендер горьдож үзсэнгүй. Хуулийн өмнө эрх мэдэлтэн, энгийн иргэн ижил хариуцлага хүлээдэг байхыг, мөн элдэв дарамт шахалтгүй урдах ажлаа л хийхийг хүсдэг залуу хамт олон байна.

Бид 60 гаруй бэлтгэн нийлүүлэгчиддээ сар бүр 100 сая төгрөгийн төлөлт хийдэг. Иймд хүргэлтийн үйлчилгээгээр зардлаа ч төлөх боломжгүй гэдийг ойлгон хүлээн авна уу. Дээрээс нь түрээс, татварын төлбөр нэхэгдэж маш их төлбөрийн дарамтанд байна. Олон жил хичээж босгосон бизнес, хамт олон, хөрөнгө оруулалтаа хамгаалах үүднээс ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж, гаргасан шийдвэрээ дахин нэг харж, амьдралд ойр, иргэдээ бодсон шийдвэр гаргахыг бид шаардаж байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр бид нэмэлт шаардлагууд хүлээн авч ажиллахад бэлэн байна. Үйлчлүүлэгчид маань ч ухамсартай байна гэдэгт итгэж байна" хэмээн онцолсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 39 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 31 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 34 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 39 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 57 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 4 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 6 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 6 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 9 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 14 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 23 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 35 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top