x

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Хотын даргын Д.Сумъяабазар танилцуулсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм.

Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан.

Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана.

Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 37 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 29 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 32 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 37 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 55 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 2 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 4 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 4 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 6 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 12 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 21 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 33 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top