"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын арга хэмжээ үргэлжилж байна.
Хамтарсан цахим сурвалжлагын хүрээнд сэтгүүлчид ӨМӨЗО-ны Баяннуур хотын "Мэн Няо" гэх Африк тэмээн хяруул үржүүлдэг фермерээр зочиллоо. Уг ферм 320 гаруй га талбайд үйлдвэрлэл эрхэлдэг, 3000 гаруй тэмээн хяруултай, Африк үүлдрийн тэмээн хяруулуудыг махны чиглэлээр үржүүлдэг байна. Тэмээн хяруулуудын арьс үсээр нь гоо сайхны бүтээгдэхүүн, өндгөөр нь гар урлалын бүтээгдэхүүн хийж борлуулдаг.
Тэмээн хяруул ойролцоогоор 2,5-2,7 метр өндөр, шувууны аймгийн хамгийн том шувуу. Жин нь 150 кг хүрдэг тул ихэвчлэн махны чиглэлээр үржүүлдэг. Тэмээн хяруулын өдний өнгө нь тэдний хүйсээс хамаардаг гэнэ. Эр тэмээн хяруул ихэвчлэн бараан зүстэй, сүүл нь цагаан байдаг бол эм нь саарал өнгөтэй, жин нь арай бага байдаг. Өвсөн тэжээлтэй боловч ч царцаа, мэрэгч амьтны сэг зэмээс татгалздаггүй гэнэ.
Тэмээн хяруул нь дунджаар 30-40 насалдаг, өндөг нь 15-20 см диамертэй, 1,7 кг хүртэл жинтэй, бат бөх хальстай. Тиймээс хальсаар нь гар урлалын бүтээгдэхүүн хийдэг байна.