x

Өнөөдөр Олимпын баярын өдөр тохиож байна

Орчлонгийн баяр - Олимпын өдөр

Одоогоос 127 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны билэгт сайн өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь цэл залуу гучин нэгэн настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпын наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпын хороог байгуулсан түүхтэй.

Энэхүү өдрийг хүмүүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж, 1948 оноос эхлэн, олон улсын олимпын өдөр хэмээн дэлхий дахинаа өргөн  тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үед ОУОХ-г тэргүүлж, байсан Шведийн иргэн Зигфрид Эдстрём олимпын өдөр хэмээх  шинэ баярыг санаачлан, үүнийг дэмжсэн Португали, Грек, Австри, Канад, Швейцар, Их Британи, Уругвай, Венесуэл, Бельгийн спортлог залууст баярын мэндчилгээ албан ёсоор дэвшүүлж энэ тэмдэглэлт үйл явдал дэлхийд хүчтэй давлагаалж эхэлсэн юм.

Олимпын өдөр нь нийгмийн хөгжилтэйгээ уялдан, шинэ утга агуулгаар улам бүр баяжин, 1987 оноос олон нийтийг хамарсан гүйлт зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон. Түүнчлэн орчин үеийн олимпын хөдөлгөөний эцэг, суут эрдэмтэн П.Кубертэн өөрөө олимпын өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпын өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.

Францын их бичгийн хүн Пьер-де-Кубертен нь 1500 жил “унтсан” эртний олимпыг зоригтой сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн ачтан мөнөөсөө мөн. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт манай эриний өмнөх 776 онд анхны олимп зохиогдсон түүхийн он тооллын эхтэй. Энэхүү наадам нь 5-6 сар  үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, Зевс бурхандаа мөргөн, энэ үеэр элдэв дайн байлдаанаа нам зогсоон, олимпын эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байсан нь сайшаалтай.

Гэтэл 12 зууны турш 4 жил тутам нижигнэдэг байсан олимпын  наадмыг Грек орныг эзлэн  түрэмгийлсэн Римийн эзэнт гүрний  хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд харгис зарлигаараа тас хааж, хар  хуудас нээсэн нь гуниг гутамшиг дагуулсан. Гэвч ган сэлмээр дийлээгүйг, хулсан бийрээр бүтээдэг эрдэмтдийн ачаар ОУОХ шинээр байгуулагдан, 1896 онд орчин цагийн олимпын наадам эх өлгий Грек нутагтаа эргэн ирсэн гэрэлт өдрийн мартахын аргагүй.

ОУОХ нь дэлхий дахины олимпын хөдөлгөөнийг удирдах үүргээ нэр төртэй биелүүлж, олон бэрхшээлийг даван туулсан. Есөн ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 206 орныг эгнээндээ нэгтгэн, өвөл, зуны олимпын наадмыг баздаг ОУОХ дэлхийн I, II  дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл цар тахлын хар гайгаар энх цагт "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан ч спорт-олимпизмын тугаа өндөр мандуулсаар.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж, найман настай балчраас наян настай буурал, энгийн тамирчнаас эгэлгүй аваргууд хүртэл оролцсон намтартай. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, хөдөө орон нутагт гучин дөрвөн жил тасралтгүй зохиосон олимпын өдрийн олон төрөлт арга хэмжээнд нийт 50000 хүн хамрагдаж, таван цагирагтай футболкоор гангарсан, таатай мишээл нүүрэндээ тодруулсан, олимпизмоор цээж дүүрэн амьсгалсан олон түмнээ харахад сэтгэл өөрийн эрхгүй баяр хөөрөөр дүүрнэ.

ОУОХ ч “Olympic Day” онцлог баяртаа онцгой ач холбогдол өгч, ерөнхийлөгч, олимпын аварга Томас Бах баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх хөдөлмөрлөж, эрч хүчтэй зүтгэж, идэвх зүтгэлээр жигүүрлэхийг уриалан, олимпын өдрөө баяр хөөртэйгээр спортоор хичээллэн тэмдэглэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө.

Яг нэг сарын дараа буюу VII сарын 23-нд Токио хотноо зуны XXXII олимпын наадам бүтэн нэг жил хойшилсны дараа ёслол төгөлдөр нээгдэх мөчийг хүн төрөлхтөн, түүний дотор спортод зүрх сэтгэлээсээ хайртай Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байна. "Токио-1964" олимпоос гараагаа эхэлсэн Монголын баг тамирчид 13 наадамд оролцож, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтын эзэд бөгөөд энэ удаагийн олимпод оролцох эрхээ өвөртөлсөн арван спортын 42 тамирчин олимпын өндөрлөг өөд тэмүүлэх зориг эрмэлзлээр дүүрэн оргилж байна.

Дэлхийн 206 Үндэсний олимпын хороотой хамтдаа тэмдэглэх олимпын баяр монгол хүн бүхэнд илч гэрлээ түгээж, агуу олимпизм айл бүхэнд зочлон, манай гаригийн спортын хамгийн  том баяр цэнгэлийн манлай-олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох нэр хүндтэй агаад хариуцлагатай үүрэг хүлээсэн "Team Mongolia" бүх гишүүнд хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй амжилтын дээдийг хүсэн, дэнж сайхан нутагтаа дээлийн захыг нь мушгин хүлээнэм.

Олимпын баярыг хамтдаа тэмдэглэж буй Монголын олимпын их гэр бүлийн бүх гишүүд, түнш, хамтран ажиллагсад, дэмжигчиддээ алтан медаль шиг мөнхөд гялалзаж, олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, аз жаргал, амжилт ололтоор бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 37 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 29 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 32 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 37 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 55 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 2 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 4 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 4 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 7 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 12 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 21 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 33 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top