x

А.Ганбаатар: Хөлбөмбөгийн спорт улс орныг бүхлээр нь хөгжүүлж чадна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг урьж ярилцлаа.

МАНАЙХ ЧАНСААГААРАА 187-Д БИЧИГДЭЖ БАЙНА

- Би 2015 оноос эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Дараа жил дөрвөн жилийн хугацаа маань дуусна. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн лигийн шагналын санг 100 сая хүртэл нэмэгдүүллээ. Цаашлаад 200 сая төгрөгийн гэрээ хийж чадлаа. Одоо эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчдоос гадна бүх баг урамшуулал авдаг болсон.

Манай багууд тойргоор тоглодог байсан бол одоо улирал дамжин тоглодог. Дээшээ доошоо унадаг систем буюу А,Б зэрэглэл гаргахаар багууд унахгүйн төлөө тоглодог болж, лигийн системээ өөрчилсөн. Японы компани сая болсон Зүүн Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний спонсороор ажиллалаа.

Олимпын наадмын маркетинг, PR хийдэг, 140 гаруй оронд салбартай тэр компанитай хоёр жилийн турш ярилцсаны эцэст холбооны цомын тэмцээнийхээ ивээн тэтгэгч болгож чадсан. Ингэж Монголд хөлбөмбөгийн цомын тэмцээнийг анх удаа гадаадын томоохон компани ивээн тэтгэдэг болсон. Мөн хууль эрхзүйн шинэчлэлүүдийг хийж эхэлсэн. Хуучин дүрэм журмууд цэгцэрч амжаагүй байсан бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны жишиг дүрмийг батлууллаа. Сахилга бат, ёс зүйн хороо, арбитр, маргаан засах хороо зэрэг хороодыг байгуулан хуульч мэргэжилтэй хүмүүсийг сонгон ажиллуулж байна. Олон улсын хөлбөмбөгийн хорооны зарчим байдаг.

Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байж болохгүй дандаа мэргэжлийн хүмүүс шүүж байх ёстой гэж Тэр зарчмын дагуу хуулийн баг ажиллаж, ФИФА-гийн системийг Монголдоо хэрэгжүүлсэн. Үүнийг эрх зүйн шинэчлэл гэж үзэж болно. Мөн намайг ажлаа хүлээж авахад манай улс дэлхийд чансаагаараа хамгийн сүүлд буюу 205-д жагсаж байсан. Харин өнгөрсөн оны жагсаалтад 188-д бичигдсэн. Саяхан харахад 187-д орсон байна. Шигшээ багуудыг тогтмол олон улсын болон, нөхөрсөг тэмцээнүүдэд оруулан хожсон, хожигдсон, мөн өндөр чансаатай багуудтай тоглосноос хамааран байр дээшилдэг.

Гадны мэргэжилтнүүдийг урьж, есөн шигшээ багийг олон улсын тоглолтод оруулж байна. Энэ бүх амжилтыг нийлүүлэн манайх 187-д орсон. Дараа жил дахин 10 байр урагшлуулахаар хичээж байгаа. Манай холбоо есөн шигшээ багтай. Хамгийн өндөр үзүүлэлтийг Азийн футзалын 20 насны ангиллынхан үзүүлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлж, одоо анхны тэмцээндээ орно.

Шигшээ багуудыг гарган дэлхийн чансаад байр урагшилсан нь манай холбооны ажлын үзүүлэлт юм. Одоо гадаад харилцаандаа анхаарч байна. Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч, тэндээс дасгалжуулагч ажиллуулж байна, Герман, Катарын дасгалжуулагчтай тамирчдын гэмтлийн чиглэлээр сургалт авч байна. Япон, Солонгосын багуудтай сайн ярилцсаны эцэст өвлийн бэлтгэлүүдийг хийлээ. Ирэх есдүгээр сард Зүүн Азийн хөлбөмбөгийн тоглолтыг эх орондоо анх удаа зохион байгуулахаар ажиллаж байгаа.

ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТ “ХАВТГАЙ” БОЛСОН НЬ ДАШТ-ЭЭС ХАРАГДАЖ БАЙНА

-Яг энэ цаг үед Дэлхийн аваргын тэмцээн хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Миний ажигласнаар одоо хөлбөмбөгийн өрсөлдөөнд том, жижиг улс, эсвэл хүчтэй, хүчгүй баг гэсэн ойлголт байхаа больжээ. Бидний хүчтэй, хожно гэж бодож байсан улсууд ялагдаж, Иран, Морокко, Перу, Коста-Рика зэрэг улсын багуудаас гоолын эзэд төрж байна. Энэ нь Английн Премьер, Испанийн Ла лиг гэдэг шиг Европын том лигүүдэд бүх дэлхийн тамирчид ирж тоглодог болчихсон. Тэдгээр тамирчид эргээд улсынхаа шигшээд тоглохдоо ямар ч тамирчнаас дутахгүй, мэргэжлийн тамирчин болчихсон байдаг.

Зөвхөн хоёр талын дасгалжуулагчийн бодлогоор тоглож байгаа болохоор учиргүй илүүрхэн ялаад байгаа зүйл бол байхгүй. Зөв тактик ашиглавал ялдаг болчихсон байна. Тухайлбал, Испанийн хамгийн том шигшээ багийг нэг л хүн дасгалжуулна шүү дээ. Гэтэл маш олон адил чадвартай дасгалжуулагч байлаа гэхэд өөр өөр орны багийг дасгалжуулна. Англи ч мөн адил. Дасгалжуулагчид стратеги тактик боловсруулна. Түүнийг биелүүлж байгаа тоглогчдын чадвар адил болсон.

Роналду, Месси гээд дэлхийн хэмжээний өндөр чадвартай тоглогчдыг судалсан байдаг. Яаж хамгаалах вэ, яаж тоглодог вэ, ямар онцлогтой тоглогч гэдгийг бүгдийг судлаад юу ч хийлгэдэггүй. Сүүлийн үед дэлхий “хавтгай” болсон, даяарчлагдсан гэж ярьсан шиг хөлбөмбөгийн спорт ч ижил болсон нь энэ жилийн ДАШТ-ээс харагдаж байна.

УЛС ОРНЫГ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ХАМГИЙН ТОМ СПОРТ БОЛ ХӨЛБӨМБӨГ

- Хөлбөмбөг бол нэг талаараа улс төр. Анх Аргентин, Англи хоёр Фолклендын арлыг булаацалдаж дайн хийж байсан. Гэтэл дараахан нь дэлхийн аваргын тэмцээнд дээр хоёр улсын баг хоорондоо таарч байлаа. Марадона Английн хаалганд гоол хийж, хожсон. Тэр үеэс Марадонагийн гоолыг бурхны гар гэж нэрлэж ирсэн шүү дээ. Фолклендын арлаа Англид алдсан боловч хөлбөмбөгийн тэмцээн дээр Аргентин хожсон. Ингээд хоёр улс адил тэнцүү ялалттай болж байгаа юм. Энэ нь нэг төрлийн улстөр мөн биз. Үүнийг мэдэрсэн улс орнууд хөлбөмбөгийн спортыг бодлоготойгоор хөгжүүлж байна.

Учир нь хөлбөмбөг маш олон үзэгчтэй спорт учраас эдийн засгаа ч хөгжүүлэх боломжтой. Төв цэнгэлдэхэд нэг удаа гэхэд 100 мянган хүн цуглаж байна. Тэдний такс үйлчилгээ, зочид буудал, худалдан авалт зэрэг нь улс орны эдийн засагт хэмжээлшгүй хувь нэмэр оруулна. Хөлбөмбөг өөрөө улс төр гэдгийг Хятад, Орос зэрэг том гүрнүүдээс харж болно. Тэд сүүлийн үед хөлбөмбөгийн спортоо онцлон хөгжүүлж байна. Хятадын удирдагч Ши Жинпинь хөлбөмбөгийн орон болъё гэсэн зорилт тавьсан. Одоогоор 10 мянган гаруй хөлбөмбөгийн сургуулийг байгуулсан. Хятадын хөлбөмбөг Английн Премьер лигийн зардлаас давж, дэлхийд тэргүүлчхээд байна.

Таван жилийн дараа гэхэд бид Англи биш, Бээжин яваад Дэлхийн оддын тэмцээнийг үзэхэд нэг их гайхаад байх зүйлгүй болно. Мөн Ерөнхийлөгч В.Путин энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг улсдаа зохиохын тулд их хөдөлмөр гаргасан. Маш олон “цохилт”-ыг тэр давж тэмцээний эрхийг авлаа. Хоёр хөршийн тухайд хөлбөмбөгийг ингэж хөгжүүлж байна. Тэд улс орныг хөдөлгөж чадах хамгийн том спорт бол хөлбөмбөг гэдгийг мэдэрсэн байна.

ЗАСГИЙН ГАЗАРТ СУРГУУЛЬ БОЛГОНЫГ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОХ САНАЛ ТАВИНА

-Манайхан “За монголын хөлбөмбөг ч гэж дээ” гэсэн сэхүүн зангаа болих хэрэгтэй. Эмчээр бол оношоо зөв тавих хэрэгтэй. Чи хатгаатай байна, сарын дараа эдгэнэ, чи хавдартай байна жилийн дараа эдгэнэ гэдэг ч юм уу. Монголын хөл бөмбөгийн хөгжил хаана байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Манайхан том яриад л шууд Английн Премьерт тоглодог тамирчидтай харьцуулах нь зохимжгүй. Монголын хөл бөмбөг шинэ шатандаа хөгжиж байгаа. Одоо ямар түвшинд байна, таван жил, арван жилийн дараа ямар түвшинд байхыг тодорхойлох хэрэгтэй. Шууд Роналду, Месситэй харьцуулна гэдэг дэндүү утгагүй.

Хэдий дэлхийн хөлбөмбөгөөс хоцорсон байж болох ч гүйцэхэд ойрхон байгаа гэж хардаг. Манай тамирчид багаасаа онолоор бэлтгэгдээгүй. Дасгалжуулалтын хувьд ч одоогийн нөхцөл байдал дэлхийн жишгээс хоцрогдолтой байгаа. Тиймээс дасгалжуулагчдын чадвар, боловсролыг дээшлүүлэн үе шаттай сургалтуудыг хийх нь чухал байна. А зэрэглэлийн сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооноос авсан. Хэрэв 20 гаруй хүн энэ сургалтыг амжилттай төгсвөл шигшээ багийг дасгалжуулах эрхтэй хүмүүс гарч эхэлнэ. Урьд нь А зэрэглэлтэй дасгалжуулагчид байхгүй байсан учраас гадаадын дасгалжуулагчдыг түрээслэн шигшээ багтаа авдаг байлаа.

Дасгалжуулагчдын чадвар нэмэгдэнэ гэдэг клубүүдэд байгаа тамирчид зөв бэлтгэлээр бэлтгэгдэнэ. Тэд шигшээ багт орж ирвэл тактикийн тал дээр боловсронгуй болно гэсэн үг. Манайд дутагдалтай байгаа бас нэг зүйл бол шигшээ багийн тамирчид биеийн, техникийн, хүчний бэлтгэлүүдийг давхар хийж байгаа учраас тоглолтын тактик ярихад цаг алдаад байгаа. Мөн хүүхдийн хөлбөмбөг, нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь нийтээрээ хөлбөмбөг сонирхож хаа сайгүй хөлбөмбөг тоглодог болвол тэндээс мэргэжлийн хөлбөмбөгчдийг сонгож болно. Тиймээс хөлбөмбөгийн талбайг хаа сайгүй барьж байгуулах хэрэгтэй.

Сургууль болгон,сум болгон хөлбөмбөгийн талбайтай болох төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газарт хүсэлт гаргая гэж бодож байна. Эдгээрийг дан ганц Хөлбөмбөгийн холбоо хийж чадахгүй шүү дээ. Одоогоор нийтийн бэлтгэлийн талбайг Төв аймагт, жижиг талбайнуудыг Дархан,Эрдэнэт, Ховд аймагт хийж дуусгалаа. Том талбайн тоог нэмэхээр ажиллаж байна. Цаащдын үйл ажиллагааг маань Засгийн газар дэмжин ажиллавал бид Исланд шиг хөлбөмбөгийн спортоо хөгжүүлж чадна. Одоо Исландын туршлагыг дэлхийн нийт шагшиж байна шүү дээ. Исланд улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд маш олон хөлбөмбөгийн талбай барьж спортоо хөгжүүлж чадсан байдаг.

МОРЬ АВААД УРАЛДУУЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО КЛУБҮҮД ХУДАЛДАН АВЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА, ЭНЭ БОЛ ДЭВШИЛ

-Монгол үндэстний угсаа, язгуур гэж бий. Зуун жилийн өмнө Англи, Испани, Бразилд хөлбөмбөг хүчээ авч байсан. Харин манайд 100 жилийн өмнө даншиг наадмаа хийж, үндэсний бөх барилддаг байсан. Баг болж өрсөлдөж байгаагүй. Багийн спорт гэдгийг ч мэддэггүй байв. Тэгэхээр бидэнд ганцаарчилсан тулааны ген хадгалагдан үлдсэнтэй холбоотой. Харин сүүлийн 20 орчим жил хүмүүс багийн спорт сонирхох болжээ. Одоо төрж буй хүүхдүүд арав, хорин жилийн дараа жинхэнэ хөлбөмбөгийн гентэй, мэдлэгтэй болж өснө гэсэн үг шүү дээ. Монгол ч гэсэн тав, арван жилийн дараа сайн тамирчин, дасгалжуулагчтай болж Азийг тэргүүлнэ гэдэгт би эргэлздэггүй.

Тамирчдын ур чадвар жилээс жилд сайжирч байгаа. Клубүүд санхүүжилт сайтай болсноос гадна Үндэсний хөрөнгө оруулагч компаниуд клуб авдаг болчихсон. Дээр үед морь мал худалдаж аваад уралдуулдаг байсан бол одоо бол спортыг дэмжин хөлбөмбөгийн клубүүд худалдан авч өрсөлдөж байна. Энэ бол нэг дэвшил юм. Нөгөө талаар тэмцээний шагналын сан өндөр болоод ирэхээр гадны легионеруудыг урьж тоглох нь ихэссэн. Одоо манайд 12 орны 40-50 легионер тоглогчид байгаа.

Гадаадын тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ч ур чадвар ч нэмэгдэнэ шүү дээ. Мөн бидний үед хөлбөмбөгийн зориулалтын талбай гэж байхгүй. Цөөн хэдэн хүн л сонирхон шороон талбай дээр тоглодог байсан бол одоо стандартын талбайтай болж дэлхийн өнцөг булан бүрээс тоглолт үзэх боломжтой болсон. Хүүхдүүдийг одооноос хөлбөмбөгөөр амьсгалуулбал тав, зургаан жилийн дараа жинхэнэ хөлбөмбөгийн үнэнч фанат болж өснө шүү дээ. Гадны хөлбөмбөг дэмждэг фанатууд манайд байна.

Тэд өөрсдийн гэсэн онцлог, соёлтой л доо. Тэдгээрийг дотоодын клубээ дэмжээрэй гэдэг механик нэгдэл бий болгож ажилладаг. Тухайлбал, “Барселона”-г дэмждэг бол манай “Эрчим” клубийг, “Ливэрпүүл”-ийг дэмждэг бол “FC Улаанбаатар”-ыг дэмжээрэй гэх мэтээр уулзалт хийж механик нэгдэл үүсгэдэг. Зарим баг нь ирж дэмждэг ч зарим нь дотоодын багаа дэмжихээ больсон. Гэхдээ ДАШТ-ний дараа фанатын үйл ажиллагаа нэмэгдэх байх.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 15 цаг 59 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 17 цаг 9 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 17 цаг 10 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 17 цаг 11 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 17 цаг 12 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 17 цаг 13 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 17 цаг 14 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 17 цаг 15 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 17 цаг 19 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 17 цаг 25 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 17 цаг 27 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 17 цаг 29 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 17 цаг 31 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 17 цаг 32 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 17 цаг 33 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 17 цаг 34 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 17 цаг 35 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 17 цаг 35 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 17 цаг 37 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 17 цаг 38 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top