x

Олимпын өдрийн шилдэг зураачид тодорчээ

Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпын өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарчээ.

“Спорт-Олимпын алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадам” сэдэвт энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс хамгийн балчир нь зургаан настай Ч.Уянгахур байв.

Ингээд дүн гарахад Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Э.Хүслэн тэргүүн байр эзлэв. “Манай дэлхийн спортын гайхамшиг “Токио-2020” олимп, олимпын түүхээс” нэртэй түүний бүтээл олимпын наадмын гол спортын төрлийг уран нарийн дүрсэлсэн нь онцлог байв.

Дэд байрт Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Э.Ану-Үжингийн “Чөлөөт бөхийн олимпын аварга Монголоос төрлөө” бүтээл шалгарлаа.

Гуравдугаар байрт 105 дугаар сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржингийн “Токио-2020” нэртэй зураг шалгарав. Тэрбээр зурагтаа Токиогийн олимпод оролцож буй Монголын бүх тамирчин төрөл тус бүртээ ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж буйг дүрсэлжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ч.Цэцүгэний зурсан “Уранцэцэг эгчийн ялалт” болон Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэллээ.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг Олон улсын олимпын өдрөөр буюу маргааш МҮОХ-ны төв байранд олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулж өгөх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 12 цаг 53 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 12 цаг 59 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 13 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 29 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 47 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 48 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 49 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 49 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 50 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 13 цаг 53 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 13 цаг 55 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 13 цаг 55 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 13 цаг 56 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 46 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 15 цаг 14 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 15 цаг 18 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 34 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 17 цаг 15 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 17 цаг 16 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 17 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top