x

Чацаргана, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар зэргийг Европын холбоо руу экспортлох боломжтой гэж үзжээ

Монгол Улс Европын холбоо руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын комисст хүргүүлсэн. 

Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Монгол Улс-Европын холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар албан ёсны анхдугаар уулзалтыг 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар Европын хобооны зах зээлд эдгээр бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм.

Зөвлөлдөх уулзалтад монголын талаас ГХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд мөн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөл 30 орчим хүн оролцлоо.
 
Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжид Европын холбооны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 38 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 30 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 33 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 38 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 56 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 3 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 5 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 5 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 8 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 13 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 22 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 34 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top