Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг Долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэгдэхээр болжээ.
Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийнэ гэдгийг тус компаниас мэдээллээ.
Долдугаар сарын 4-ний өдрийн 11:40 цагт хөөрөх тус онгоц оройн 23:00 цагийн орчим эргэн газардах юм байна.
Нислэг болон нисэх буудлын талаар мэдээллийг 1900-1800 дугаараас лавлах боломжтой.
Мөн шинэ нисэх буудлын чиглэл руу нийтийн тээврийн дөрвөн чиглэл үйлчилнэ.
Нийтийн тээврийн маршрутыг танилцуулж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК