x

С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна

Ковид-19 цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабад ажиллалаа.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хотын захиргааны шинэ байранд нэмэлтээр ор дэлгэж байна. Нийслэлийн шинэ байрыг Эрчимт эмчилгээний төв болгоно. Нийслэлийн зүүн, баруун захад түргэн тусламжийн яаралтай тасаг байгуулах шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн, санхүүжилтийг нь шийднэ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй байна.

Эмийн үнэд шинээр байгуулагдсан эмийн агентлаг болон ШӨХТГ хяналт тавьж байгаа ч үнэ өссөөр байна.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй.

Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна" гэлээ. 

Харин УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ. 

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна.

Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирсан. Тэдний 85 хувь нь монгол иргэд байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.20.192)
    Сонгууль нэртэй шоу хийж ийм байдалд оруулчихаад өөрсдөө хариуцлагаа үүрээд зайлвал таарна.
    2021 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав 6 цаг 43 мин 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн мэдээлэх журам, шалгалтын хуваарь 7 цаг 52 мин Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг дэмжинэ 7 цаг 53 мин Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд шинэ алхам хийв 7 цаг 54 мин Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасна 7 цаг 55 мин Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэнд орчин үеийн байлдааны нисэх онгоц, өндөр технологийн пуужингаа танилцууллаа 7 цаг 55 мин Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч эхэллээ 7 цаг 57 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 7 цаг 59 мин Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэг наймдугаар сард ашиглалтад орно 8 цаг 0 мин Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч эхэллээ 8 цаг 1 мин Гадаадын иргэн, харьяатын газар энэ онд 716 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж, 5700 зөрчил илрүүлжээ 9 цаг 39 мин УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Чехийн Менделийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 41 мин НЗДТГ-аас “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв 9 цаг 42 мин Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцууллаа 9 цаг 45 мин ЭЕШ орон даяар эхэллээ: Шалгалтын онцлог, шаардлагатай бичиг баримтууд 11 цаг 42 мин СХД-ийн 3 дугаар хороонд задгай спорт цогцолбор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны хуралдаан эхэллээ 11 цаг 44 мин Шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар мэдээлэл хийлээ 11 цаг 44 мин Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор нэг хүн амиа алдаж, 17 хүн гэмтжээ 11 цаг 46 мин Наран дээр X зэрэглэлийн хүчтэй дэлбэрэлт болов 11 цаг 47 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзв... Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов
Top