Улаанбаатар хотод өнөөдөр явуулын долоо, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856,019 нь II тунд хамрагдаад байгаа тухай Нийслэлий Онцгой комиссоос мэдээлж байна. Нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3,910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаауулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.