x

Улаанбаатар хотод ухаалаг технологид суурилсан усны хяналтын нэгдсэн систем нэвтрүүлнэ

Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна.

Тодруулбал,

  1. Цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий болгох, усны хяналтын нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх

  2. Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, инновацлаг техник технологийн шийдлийг нутагшуулах

  3. Шинээр баригдах орон сууцад ахуйн хэрэглээний усыг дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Ажлын хэсгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ахалж байгаа бол нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 16-нд хуралдаж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьсан.

Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй хууль, эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний ажил, нэвтрүүлэх боломжтой инновац, технологийн шийдэл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэх мэт холбогдох 15 мэргэжлийн байгууллагын удирдлага, албан хаагч, төлөөллүүд багтжээ.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 4 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 7 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 9 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 57 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 49 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 52 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 57 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 15 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 22 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 24 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 24 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 27 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 32 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 41 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 53 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top