x

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм.

Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг нар Соёлын сайд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан холбогдох албан тушаалтан, зураач уран бүтээлчдээс медалийн загвар, утга агуулга, бэлгэдэл, олгох журмын талаар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ.

Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу 84.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 3 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 7 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 9 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 56 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 49 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 51 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 57 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 14 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 21 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 23 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 23 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 26 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 31 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 41 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 53 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top