x

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох эсэхийг УИХ шийднэ

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр 2021 оны Долдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болно.

Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөхдөө тайлбар хийв. 

Тэрээр "Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгох нь төсөвт хэдий хэмжээний ачаалал өгөх эсэх талаар судалгааг хийж байгаа. Тун удахгүй шийдвэр гарна. Асуудлыг судалж, УИХ-д танилцуулах бөгөөд шийдвэрийг УИХ-аас гаргана" гэлээ. 

Мөн тэрээр бараа бүтээгдхүүний үнийн өсөлтийн талаар "Засгийн газраас аливаа нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр л зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөж байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсөж байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй. Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлого барьж болно.

Тухайлбал цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2021 онд тавигдсан тендер нь зарлагдаагүй, газар нь шийдэгдээгүй 61 төсөл бий. Эдгээрийг зогсоох талаар Засгийн газар дээр ярилцаж байна. 2022 оны төсвийг батлахдаа шинэлэг байдлаар хандана. Энэ жил 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Тавдугаар сарын 31-нй байдлаар 8.7 сая буюу өмнөх жилээс хоёр дахин бага гараад байна. Машины тооны хувьд өдөрт 200-300 орчим гарч байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо саяхан Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 3 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 6 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 8 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 56 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 48 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 1 цаг 51 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 56 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 14 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 21 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 23 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 23 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 26 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 31 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 40 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 52 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 23 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top