x

Д.Сүнжид: Насанд хүрсэн иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал хувийн жин эзлэх ач холбогдолтой

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Улс төрийн эрх, эрх чөлөө гэдэгт ямар ойлголт багтдаг вэ? Энэ эрхийн хэрэгжилт манай улсад ямар байдаг бол?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдах үндэслэл, Иргэний болон улс төрийн -эрхийн тухай олон улсын пакт батлах шалтгаан нь ард түмэн, иргэд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэх замаар улсыг засан тохинуулж, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлэх сонголтыг хийхтэй холбоотой. Тухайлсан тодорхой бүлэг, эсхүл хувь хүн үе залгамжлах байдлаар ч юмуу төрийн эрхийг барих бус иргэдийн өөрсдийн итгэл үнэмшил, саналын олонхиор тодорхойлогдох учиртай гэж баталгаажуулсан эрхүүд болох төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох үзэл бодлоо илэрхийлэх эрх, жагсаал цуглаан хийх зэрэг эрх нь улс төрийн эрх, эрх чөлөөний илрэл болдог.

Ардчилсан төрийн үндэс нь сонгууль юм. Төрийн эрх мэдэл нь ард түмний олонхийн итгэл, зөвшөөрөлд үндэслэдэг тул ардчилсан улсад төрийн байгууллыг бүрдүүлэх арга нь сонгууль болдог. Хүн   бүр   улсынхаа   нийгмийн   амьдрал,  төрийн  үйл  хэрэгт  оролцох  эрхтэй  бөгөөд  ийм  боломжийг хуулиар баталгаажуулдаг. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, иргэн бүрийн үндсэн эрх билээ. Энэхүү эрх нь Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, нийслэлийн эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд санал өгснөөр бодитой хэрэгждэг.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болох уу?

-Эрх зүйн бүрэн чадамжтай байх гэдэг нэг шалгуур тогтоодог, мөн шүүхийн шийдвэрээр хорих ялаар шийтгэгдсэн бол энэ эрхийг хязгаарладаг. Сонгууль зохион байгуулагдах өдөр 18 насанд хүрээгүй,сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон хүнийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

-Ямар шалгуураар энэ эрхийн биелэлтийг харгалзаж үздэг вэ?

-Үндсэн хуульд заасан сонгуулийн үндсэн зарчмыг баримтлах чухал. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангаж чадаж байвал сонгох эрхийг бүрэн хангаж байна л гэж үзнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн онцлогийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийн 2019 нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх өөрчлөгдсөн, мөн анх удаагаа нэг бүрэн эрхийн хугацаанд 6 жилээр сонгох онцлогтой. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг, энэ удаагийн сонгуульд уламжлалт байр сууриа эзэлсэн хоёр намаас гадна шинээр байгуулсан намын нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь нэг онцлог болж байна.

-Ямар тохиолдолд сонгогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх вэ?

-Өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас сонгох эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн, тухайлбал сонгогчийн жагсаалтанд нэр нь байхгүй бол, өөрийн хаяг дээр нь илүү хүн бүртгэлтэй байвал гомдол гаргаж шийдүүлэх боломжтой. Мэдээлэл авах эрх, гомдол гаргах эрхтэй холбоотой зөрчлийн талаарх мэдээлэл өмнөх сонгуулийн ажиглалтын явцад цөөнгүй дурдагдсан байдаг.

Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг аливаа төрийн байгууллага, албан тушаалтан, хэн бүхнээс хууль бусаар хязгаарлах, сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог. Тиймээс тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхийг тулгах, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх зэрэг үйлдэл гаргавал зөрчил болно. Иргэний саналыг худалдан авахаар санал болгосон эд зүйл, өргөн хэрэглээний бараа, мөнгө болон бусад зүйлийг тараавал зөрчил болно.

-Сонгуульд иргэдийн идэвх, оролцоог чухалчилдаг. Үүний гол шалтгаан нь юунд оршдог юм бол?

-Ардчилсан тогтолцооны онцлог төрийн бүх эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана. Тэр нь яаж илрэх вэ гэхээр сонгуульд идэвхтэй оролцож өөрийн сонголтоор үзэл бодлоо илэрхийлж, сонголтоо хийдэг. Нийт сонгуулийн насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн 50-аас дээш хувь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог тул иргэн бүрийн санал  хувийн жин эзлэх ач холбогдолтой юм. Сонгох эрхийг хүн бүр биечлэн эдэлдэг, бусдад шилжүүлдэггүй, бусдаар төлөөлүүлж болдоггүй эрх, нөгөө талаас ганц хүний санал шууд үр дагавар үүсгэдэггүй, хамтаар олонхийн санал нийлж шийдвэр болдог онцлогтой.

-Ярилцсанд баярлалаа.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 14 цаг 21 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 15 цаг 31 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 15 цаг 32 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 15 цаг 32 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 15 цаг 33 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 15 цаг 34 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 15 цаг 36 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 15 цаг 36 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 15 цаг 41 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 15 цаг 46 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 15 цаг 48 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 15 цаг 51 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 15 цаг 52 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 15 цаг 53 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 15 цаг 54 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 15 цаг 55 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 15 цаг 56 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 15 цаг 57 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 15 цаг 58 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 15 цаг 59 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top